Тархи угаалтаар технологи бүтдэггүй

0
4453

Сүүлийн үед оператор компаниудын Дата-ны асуудал хөндөгдөх боллоо.

Дата нь цалин, шатахуун, хоол хүнстэй адил бидний өдөр тутмын чухал хэрэглээ болсон тул хүн бүхэнд хамаатай асуудал. Гэхдээ энэ нь нарийн технологи дээр тасралтгүй хөгжүүлэлт хийгдсэний дүнд бидний өргөн хэрэглээ болж чадсан болохоос биш хэн нэгэн “бид хийлээ” гэж гэнэт гарч ирээд тархи угаалтаар өмчлөөд авчихдаг зүйл биш. 

Бас хурд удаан интернэт шахаад түүнийгээ дуусдаггүй дата гэх нь залилан юм.

Яагаад дата хурдан эсвэл удаан дуусдаг талаар энгийнээр тайлбарлая.

Та бидний цахим хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэхийн хэрээр дуу, дүрс, үзүүлэлтүүд чанаржиж, түүнийгээ дагаад интернэтийн хурд  ч нэмэгдэж,  дата зарцуулалт өссөн.

Харин интернэтийн хурд удаан эсвэл хурдан, бидний интернэтээр хүлээн авч буй мэдээллийн багтаамж  их бага гэж байхаас биш чанартай эсвэл чанаргүй дата гэж үгүй.

Доорх жишээгээр тайлбарлая. Та ямар багтаамжтай, ямар үйлчилгээ авч байгаагаас хамаарч дараах байдлаар дата зарцуулагдана.

Хэрэглээ                                                                                  Хурд мегабит/ceкундэд

E-mail, facebook /том зураг, эсвэл видео агуулаагүй бол /       –  2MB

Онлайн тоглоом                                                                      –  2MB

Видео хурал                                                                            – 3MB

SD видео /360p, 480p/                                                              – 3MB

HD видео /720p/                                                                       -5MB

Full HD видео /1080p/                                                              -8MB

2K видео /1440/                                                                       -10MB

2K видео /2160/                                                                       -25MB ба түүнээс дээш гэх мэтээр та чанартай зураг дүрс, видео мэдээллийг дээрх хурдаар авч байгаа бол тэр хэрээрээ Дата зарцуулалт өндөр байна гэсэн үг.

Харин таны ашиглаж буй интернэтийн хурд удаан бол тэр хэрээрээ датаны хэрэглээ бага, хурдад тохирсон чанаргүй дүрс видео дамжуулагдахаас гадна дата тань хурдтайгаа хамт гацаж, байсаар л байна. Ийм л энгийн.

Энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй эрхмүүд, эсвэл энэ чиглэлээр мэргэшсэн инженерүүд үүнийг хэнээр ч заалгахгүй сайн мэднэ. Харин үүний эсрэг ярьж байгаа нь санаатай тархи угаалт, залилан юм.