Чихрийн шижин, хавдрын 16 төрлийн эмийг үнэгүй олгоно

0
2270

Эмийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд “Novartis access” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр хүн амын дунд зонхилон тохиолддог, нас баралтын хувь өндөртэй зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед  хэрэглэгдэх 16 төрлийн эмийг үнэ төлбөргүй олгох нөхцөл бүрдсэн юм. 
Тухайлбал, чихрийн шижин өвчнөөр өвчилсөн иргэдийн өдөр бүр хэрэглэдэг.

  • ВИЛДАГЛИПТИН /50мг/,
  • ГЛИМЕПИРИД /1мг, 2мг, 4мг/,
  • МЕРФОРМИН /500мг, 1гр/ эмийг хатуу зохицуулалттай орноос үйлдвэрийн үнэ нэг ам.доллараар нийлүүлж эхэллээ. 

2021 онд чихрийн шижин өвчнөөр улсын хэмжээнд 27.244 иргэн бүртгэгдэж, дотоод шүүрэл, тэжээлийн бодисын солилцооны өвчлөлийн 38.5 хувийг эзэлж байна. Мөн жилд 2500 гаруй иргэн шинээр оношлогдож байна.