Судсан дотуур баллоноор тэлэх эмчилгээг амжилттай хийжээ

0
482

Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч нар уушгины артерийн хавхлагын хүнд хэлбэрийн нарийслыг судсан дотуур баллоноор тэлэх эмчилгээг өчигдөр 7 сартай хүүхдэд амжилттай хийжээ. Эмчлүүлж буй хүүхэд зүрхний төрөлхийн гажгийн улмаас уушгины артерийн хүнд хэлбэрийн нарийслаас шалтгаалсан баруун ховдлын даралт ихсэж, мэс заслын өмнө 80 mmHg байсан ба эмчилгээний дараа 40mmHg болтол бууруулж чадлаа хэмээн тус эмнэлгийнхэн мэдээллээ.