Шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг огцруулж, З.Болдбаатарын цалинг 30 хувиар бууруулав

0
3982

Улсын дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт холбогдох хэргийг сахилгын хэргийн оролцогчид болон өмгөөлөгч Д.Батсүхийн гаргасан гомдлын дагуу 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцлээ.

Хэргийн оролцогч нарын гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хянан хэлэлцэх хууль зүйн үндэслэлийн хүрээнд хянахад, хэргийн оролцогчид сахилгын хорооны хуралдааны товыг хуульд заасны дагуу мэдэгдээгүйгээс хуралдаанд зохих ёсоор оролцож чадаагүй, мөн хэргийн оролцогчийн эрхийг эдлүүлээгүй гэх үндэслэл тогтоогдсонгүй.

Иймд шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарт шүүгчийн албан тушаалаас огцруулах, З.Болдбаатарт зургаан сарын хугацаанд цалинг 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл тус тус оногдуулсан Шүүхийн сахилгын хорооны хяналтын тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.