“Бүрдэл майнинг” компанийг хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ

0
636

Туул голын сав газрын захиргааны даргын 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн А/48 дугаар тушаалаар “Бүрдэл майнинг” ХХК-ийн ус ашиглах эрхийг цуцалсан байна. 

Гаргасан шийдвэрийн дагуу биелэлтэд хяналт тавихаар Туул голын сав газрын захиргаанаас долдугаар сарын 26-ны өдөр ажиллахад зөвшөөрөлгүйгээр ус ашиглаж, ашигт малтмал олборлох үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байсан тул Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газарт зөрчлийн материалыг шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Шалгалтын явцад “Бүрдэл майнинг” ХХК нь хаягдал хогийн цэгийг тусгаарлаагүй буюу хуучин ашиглаж байсан гэх жорлонгийн нүхэнд ил задгай хаясан, ус ашиглалтын тайланг гаргаагүй, хаягдал ус зайлуулах дүгнэлт, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан, ус бохирдуулсны төлбөр төлөөгүй зэрэг зөрчил илэрчээ.

Иймд илэрсэн зөрчилд болон төрийн захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлээгүй зэрэг үйлдлүүдэд хариуцлага тооцуулахаар БОАЖЯ-наас холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.