ЦЕГ: Тоглоомын талбайд хүүхэд зодсон гэх иргэнээс мэдүүлэг авч байна

0
291

Цахим сүлжээнд “Тоглож байгаад өөрийнх нь хүүхдийг санамсаргүй оносны төлөө өсвөр насны хүүхдийг зодсон” гэх тайлбартай дүрс бичлэг цацагдсан.

Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Тоглоомын талбайд хүүхдүүдийн биед халдсан эрэгтэйг тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байгаа гэв.

Иргэнийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас дуудан тайлбар, мэдүүлэг авч байгаа аж.