Үерийн аюулаас болгоомжил

0
415

Энэ сарын 8-ны өдрийн байдлаар  Орхон, Сэлэнгийн дунд хэсгээр, Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Онон, Алтай нуруунаас эхтэй Төгрөг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-80 см нэмэгдэж, Хэнтий нуруунаас эхтэй Онон, Алтайн нуруунаас эхтэй Ховд, Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см давсан бол Балж гол Дадал сум орчмоор үерийн аюултай түвшинг 8 см даван үерлэж байна.

Маргааш өдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар, баруун аймгуудын зүүн хэсгээр дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна. Иймээс хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрөн богино хугацаанд үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух  нөхцөл бүрдэх тул дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулъя.

Эх сурвалж: Цаг уур орчны шинжилгээний газар