ЗГ: “Эрдэнэс Тавантолгой ХК”-ийн үйл ажиллагаанд олон улсын аудит оруулна

0
4974

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд олон улсын аудит оруулахаар болжээ.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Дэлхийн топ аудитын компаниудаас шалгаруулж, санхүүгийн үйл ажиллагаанд олон улсын хөндлөнгийн иж бүрэн хяналт, аудит оруулна” гэв.

Түүнчлэн тэрбээр “Өнгөрсөн хугацаанд тээвэрлэлтэд 25,000 орчим тээврийн хэрэгсэл оролцсон. Эдгээрийн өмчлөгчдийг өнөөдөр ил болгоно.

Өнөөдрийн байдлаар “С” зөвшөөрөлтэй 150 аж ахуйн нэгжийн 5,647 тээврийн хэрэгсэл богинын тээвэр хийж байна. Харин уртын тээвэрт 421 аж ахуйн нэгжийн 10,432 тээврийн хэрэгсэл, Гашуунсухайт дахь чингэлэг тээврийн терминальд 17 аж ахуйн нэгжийн 1,281 тээврийн хэрэгсэл тээвэрлэлтэд явж байна” хэмээв.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг олон нийтийн компани болгох, олон улсад IPO гаргах чиглэлээр ажлын хэсэг гаргахаар шийдвэрлэсэн байна. Уг ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ахална.