НӨАТ-ын сугалааны тохирол энэ сарын 14-нд болно

0
2165

НӨАТ-ын урамшууллын арванхоёрдугаар сарын сугалааны тохирол энэ сарын 14-нд 13:00 цагаас Боловсрол суваг телевиз болон Ebarimt аппликэйшнээр шууд дамжуулна. Тус тохиролд 2022 оны арваннэгдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтыг сугалаанд хамруулах юм.Өмнөх сарын тохирол арваннэгдүгээр сарын 16-нд болж, нийт 38,957,902 баримт системд бүртгэгдсэнээс 38 мянга 885 азтан тодорсон.Тохирлын дүн:

  • 3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/- 35,121
  • 4 орон таарсан /40,000-100,000 төгрөг/- 3417
  • 5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/- 305
  • 6 орон таарсан /100,000-5 сая төгрөг/- 38
  • 7 орон таарсан /500,000-10 сая/- 3
  • 8 орон таарсан 1 супер азтан тодорч 5 сая-30 сая төгрөгийн эзэн болж байна.