Г.Азжаргал: 15 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, 10 хүнд хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан

0
5018

АТГ-ын дэд дарга Г.Азжаргал нүүрсний хулгайтай холбоотой авлига, албан тушаалын гэмт хэргийг шалгаж буй явцаас мэдээлэв.  Тэрбээр “АТГ-аас “Эрдэнэс Тавантолгой” ХК , “Тавантолгой төмөр зам” компаниудын эрх бүхий албан тушаалтнуудын тендер сонгон шалгаруулах, нүүрс худалдах, худалдан авах, улсын хилээр хууль бусаар гаргах, олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл, төмөр замын барилгын ажил гүйцэтгэхдээ бусдад давуу байдал олгосон, үндэслэлгүйгээ хөрөнгөжсөн, хахууль авсан байж болзошгүй хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын долоон хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.  Мөрдөн байцаалтын долоон хэрэгт 47 обьектэд нэгжлэг хийсэн, 15 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, 10 хүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэлээ.  Мөн түүний мэдээллээс онцлоход, 

 Нийт 30 хүнийг яллагдагчаар татсанаас:

  •  Долоон албан тушаалтныг хахууль авах гэмт хэрэгт
  • 16 хүнийг хахууль өгөх хэрэгт
  • Таван хүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгож, улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт
  • Хоёр хүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгаж байгаа юм байна.  

Нийт албан тушаалтнууд 5.4 тэрбум төгрөгийн хахууль авсан нь одоогоор тогтоогджээ.