Үндэсний их баяр наадамд барилдсан нэг бөхөөс допинг илэрчээ

0
2007

Энэ жилийн үндэсний их баяр наадамд 512 бөх барилдсанаас 32 нь допингийн шинжилгээнд хамрагдаад буй. Тэдний шинжилгээний хариу өнөөдөр иржээ. Түүнчлэн нэг бөхөөс допинг буюу сэргээшийн төрлийн бодис илэрсэн байна.

Энэ талаар Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “Допинг илэрсэн бөхийн нэрийг одоогоор зарлах боломжгүй. Эхлээд өөрт нь мэдэгдэх бөгөөд тухайн хүн өөрийн эрхийн дагуу Б сорьцын шинжилгээнд орох эсэхээ шийднэ. Үүний дараа бөхийн нэр тодорхой болно. Б сорьцын шинжилгээний хариунаас хамаарч тухайн бөхөд арга хэмжээ авах эсэх зэрэг дараагийн асуудлууд яригдана” гэлээ.

Мөн тэрбээр “Эргэлзээтэй хариуг дахин дахин нягталдаг гэж ойлгож байна. Ингээд сүүлийн хариу өнөөдөр буюу наймдугаар сарын 21-нд ирсэн тул энэ даруйд олон нийтэд мэдээлж байна. Нууж хаагаагүй.Тухайн бөхөөс бүх цаг үед хориглосон бодис илэрсэн. Түүнээс метаналон гэх бодис илрээд буй” гэлээ.