Энэ оны долдугаар сард гадаад худалдааны тэнцлийн ашиг 383.9 сая ам.долларын ашигтай гарлаа

0
4845

Монгол Улсын төлбөрийн тэнцэл 2022 эхний хагас жилд 1.1 тэрбум
төгрөгийн алдагдалтай байсан бол энэ оны эхний хагас жилийн урьдчилсан
гүйцэтгэлээр 474.9 сая ам.долларын ашигтай гарлаа. Товчхондоо, 2023 оны эхний
хагас жилийн урьдчилсан гүйцэтгэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.5 тэрбум
орчим ам.доллароор өссөн үзүүлэлт юм.
Түүнчлэн 2023 оны эхний 6 сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт
бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.5 тэрбум ам.доллароор өсөж, 11.8
тэрбум ам.долларт хүрсэн гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өсөхөд экспорт голлон
нөлөөлсөн байна. Тодруулбал, экспорт 2.2 тэрбум ам.доллар, импорт 325 сая
ам.доллароор өсчээ. Ингэснээр 2023 оны эхний 6 сарын байдлаар гадаад
худалдааны тэнцлийн ашиг өнгөрсөн оны мөн үеэс 1.4 тэрбум ам.доллароор өсөж,
2.8 тэрбум ам.долларын ашигтай гарлаа.
Үүнээс гадна 2023 оны долдугаар сард гадаад худалдааны тэнцлийн ашиг
383.9 сая ам.долларын ашигтай гарсан нь цаашид төлбөрийн тэнцэлд эергээр
нөлөөлөхөөр байгааг эдийн засагчид онцолж байна.