Монголбанк, Киргизийн Үндэсний банк хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

0
166

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндэсний банкны Дэд дарга Манас Жакыпов болон бусад төлөөлөгчтэй уулзлаа.

Уулзалтын үеэр  цар тахлын дараах Монгол Улс,  Бүгд Найрамдах Киргиз Улсын эдийн засгийн сэргэлтийн өнөөгийн нөхцөл байдал, байгал орчинд ээлтэй ногоон санхүүжилт, банк, санхүүгийн салбарын эрүүл мэнд, Төв банк хооронд  хамтран ажиллах боломжуудын талаар харилцан санал солилцов.

Энэ үеэр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, тус улсын Үндэсний банкны Дэд дарга Манас Жакыповтай “Монголбанк, Бүгд Найрамдах Киргиз Улсын Үндэсний Банк хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Мөн Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин “Кыргызалтын” нээлттэй хувьцаат компанийн ТУЗ-ийн дарга Кубат Абдраимов нар харилцан ойлголцол хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.