Сурагчдыг экологийн боловсрол дээшлүүлэх сургалтад хамруулж байна

0
4932

Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба хамтран ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Экологийн боловсрол-2023” уралдаан зарласан.

✅️Сурагчдын экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль хамгаалах уламжлалт ёс, зан заншлыг сурталчлах, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилготой энэхүү уралдаан 09 дүгээр сарын 20-ноос 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.

✅️Уралдааны хүрээнд сурагчдын экологийн боловсролыг дээшлүүлэх сургалтыг Экологийн цагдаагийн албанаас зохион байгуулж байна.