Хөгжлийн банканд энэ онд 766 тэрбум төгрөгийн зээл төлөгджээ

0
11604

Хөгжлийн банканд энэ оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс есдүгээр сарын 30-ны өдрийн хооронд нийт 766.5 тэрбум төгрөгийн зээл эргэн төлжээ. Үүнээс бэлэн мөнгөөр 668.8 тэрбум төгрөгийн зээл, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр 97.7 тэрбум төгрөгийн зээлийг төлжээ. Дээрх хугацаанд 14 зээлийг бүрэн төлж хаасан байна.