“Улаанбаатар марафон-2022” ирэх сарын 28-нд болно

0
524

Монгол Улсад гүйлтийн спорт, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийг жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагт зохион байгуулдаг уламжлал тогтсон. 

Цар тахлын улмаас 2019 оноос хойш гүйлт зохион байгуулагдаагүй юм. Харин энэ жилийн гүйлт тавдугаар сарын 28-нд болохоор товлогджээ.

“Улаанбаатар марафон-2022”-д оролцох иргэдийг энэ сарын 15-наас бүртгэж эхэлсэн бөгөөд тавдугаар сарын 20-нд бүртгэл дуусна. Бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/…/1DDvkmwzDpjMW5kCzHuTbKww…/edit

Дашрамд сонирхуулахад, “Улаанбаатар марафон”-д оролцогчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд анх 2014 онд 16 мянга гаруй, 2015 онд 18 мянга, 2016 онд 27 мянга, 2017 онд 30 мянга орчим, 2018 онд 30 мянга гаруй, 2019 онд 32,000 гаруй гүйгч оролцсоноос 400 тамирчин гадаадын 30 орноос оролцож байжээ.Нийслэлчүүдээс гадна орон нутгийнхан болон гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид ч оролцдог

“Улаанбаатар марафон”-д хамрагдах гүйгчдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд гүйлт сонирхогч олон мянган иргэдийн хүсэн хүлээдэг нэр хүндтэй томоохон арга хэмжээний нэг болоод байгаа билээ