Б.Болортуяа Дэлхийн чансааны тэмцээнд түрүүллээ

0
3764

Будапешт хотноо болж буй чөлөөт бөхийн Дэлхийн чансааны Polyák Imre & Varga János Memorial тэмцээнээс Монголын баг өчигдөр хоёрдахь алтан медалиа хүртлээ.

Олимп, дэлхийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Болортуяатай эмэгтэйчүүдийн 53 кг-ийн финалд энэ жингийн дэлхийн чансааг тэргүүлэгч, 2023 оны Пан-Америкийн аварга, 2021 оны U23 насны дэлхийн аварга Эквадорын Л.Иепес Гузман барилдах байсан ч дэвжээнд гарч ирсэнгүй.

Б.Болортуяа эхний тойрогт хийлж, улмаар Европын хошой аварга Шведийн Э.Малмгренийг 4 минут 15 секундэд 10:0 оноогоор цэвэр, 2018 оны ДАШТ-ий хүрэл медальт Канадын Д.Вейкерийг 48 секундэд 10:0 оноогоор цэвэр, 2022 оны дэлхийн аварга АНУ-ын Д.Парришийг 2 минут 42 секундэд 13:2 оноогоор цэвэр ялсан юм.