Төрд бүртгэлтэй 8000 орчим автомашины улсын дугаарын дэвсгэр өнгийг солино

0
1404

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт төрийн машины улсын дугаарыг хар хөх дэвсгэр өнгөөр ялгаж олон нийтэд ил тод болгохоор шийдвэрлэсэн.

Монгол Улсын хэмжээнд төрд бүртгэлтэй 14,000 машин бий. Үүнээс суудлын 5,300, ачааны 2,100 орчим машины улсын дугаарын дэвсгэрийг цэнхэр өнгөтэй болгох юм. Эдгээр нь замын түгжрэлд нөлөөлдөг. Харин автобус болон технологийн зориулалттай төрийн машины улсын дугаарын өнгийг солихгүй.

ЗТХЯ-нд 1,256 машин бүртгэлтэй байдаг, тэдгээрийн улсын дугаарын дэвсгэр өнгийг солино. Монгол Улсад тээврийн хэрэгслийн улсын дугаарын 40 гаруй үйлдвэр бий. Манай салбарын машины улсын дугаарыг хямд зардлаар богино хугацаанд үйлдвэрлэж өгөх бол даваа гарагт бидэнтэй холбогдож, саналаа өгөөрэй. Замын түгжрэл эхлэхээс өмнө буюу есдүгээр сарын 1-нээс өмнө өөрчлөхөөр төлөвлөжээ. Ингэснээр түлш, шатахууны зардал, замын түгжрэл багасах юм. Төрийн байгууллагын 8,000 орчим машины улсын дугаарыг цэнхэр өнгийн дэвсгэртэй болгох бөгөөд ингэснээр иргэд хяналт тавих боломж бүрдэнэ.