МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр Б.Баттүшиг сонгогдлоо

0
3152

МҮОХ-ны Гишүүдийн хурлаас зарласан ээлжит чуулган болж байна. Ээлжит чуулганаар МҮОХ-ны ерөнхийлөгчийг тодрууллаа. Санал хураалтад 180 төлөөлөгч оролцох ёстойгоос 165 нь саналаа өгч, ирц 91.6 хувьтай байв. Сунгаанд Б.Баттүшиг ялалт байгуулж, МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Нийт 165 хүн санал өгснөөс хоёр санал хүчингүй байжээ. Ийнхүү 151 хүн Б.Баттүшигт, 12 хүн Э.Мөнх-Очирт саналаа өгсөн байна. Улмаар Б.Баттүшиг 92 хувийн саналаар ялалт байгуулжээ .

МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, тус хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, олон улсын олимпийн хорооны гишүүн Б.Баттүшиг, биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир нар нэр дэвшихээ мэдэгдээд байсан юм. Гэвч Х.Баттулга нэрээ татсан билээ. 

Одоо Тэргүүн дэд болон Дэд ерөнхийлөгчийн санал хураалт үргэлжлэн явагдана. Тус хоёр албан тушаалд есөн хүн өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлээд байна.