Б.Сэмжидмаа: Иргэдийн эрх зүйн мэдлэг дутмаг байна

0
65

Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл өнөөдөр /2023.04.12/ хуралдлаа.

Салбар зөвлөлийн хурлын ирц 80 хувьтай бүрдсэн тул Баянгол дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Сэмжидмаа хуралдааныг эхлүүллээ.

Хуралдаанаар нэгдүгээрт: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг нэмэх, хоёрдугаарт: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэв.

Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүх байгууллагын саналыг сонслоо. Хуралдааны үеэр Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Сэмжидмаа “Салбар зөвлөл гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хувь хүний эрх зөрчигдөх асуудал, мөн иргэд хууль эрх зүйн мэдлэг дутмагаас гэмт хэрэгт өртөж байгаа асуудалд анхаарч ажиллах шаардлагатай” гэдгийг онцоллоо.