УИХ-ын 4 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үү

0
3070

УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ Улсын ерөнхий прокурорын газраас УИХ-ын даргад хүргүүлжээ.

Энэ талаар УЕПГ-аас тодруулахад “Мөрдөх байгууллагаас санал ирснийг үндэслэж дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хүргүүлсэн байна.” гэлээ. 

Одоогоор УИХ-ын гишүүн Г.Амартүвшин өөрийн биеэр бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ хүргүүлээд буй. Тэрээр “Хөгжлийн банканд нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг иргэн хүний нэгэн адил шалгуулах шаардлагыг дэмжиж байна” гэсэн юм.

Мөн өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг яллагдагчаар татах прокурорын тогтоол ирсэн талаар мэдээлэл хийсэн. Тэрээр намайг засгийн газрын шийдвэртэй холбоотой яллагдагчаар татаж байгаа юм шиг байна, би сайн танилцаагүй байна” гэв.