Булган-Цагааннуур боомт хүртэл транзит тээвэр явж эхэллээ

0
236

Өнгөрөгч оны сүүлээр БНХАУ, ОХУ цаашлаад Ази Европыг холбосон Баруун босоо тэнхлэгийн 745 км авто зам бүрэн ашиглалтад орсон.

Тэгвэл Ховдын Булган боомтоос Баян-Өлгийн Цагааннуур боомт хүртэлх тус авто замаар  транзит тээвэр явж эхэлснээр өдөр бүр 10 ачааны машин БНХАУ, ОХУ-н хооронд хүнсний бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж,электрон барааны сэлбэг хэрэгсэл, хувцас зэрэг ачаануудыг тээвэрлэж эхлээд байна.

Манай улсын эдийн засгийн 2 дахь коридор ийнхүү нээгдэж Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын боомтын сэргэлт ийнхүү бодит биеллээ олж, Азийн авто замын сүлжээний АН-4 замаар транзит тээвэр явж эхэллээ.