​“INVEST GOBI-2023” хөрөнгө оруулалтын чуулган өнөөдөр эхэлнэ

0
4259

“Invest Gobi 2023” Өмнөговийн хөрөнгө оруулалтын чуулганыг 2023 оны 09 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Өмнөговийн аймгийн Даланзадгад сум/хот/-ын Хөгжимт жүжгийн театр, Говийн байгаль, түүхийн музейд хоёр өдөр зохион байгуулах гэж байна.

Тус чуулган нь бүс нутгийн хамтын ажиллагаа, хүний нөөцийн салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх,  тулгамдаж буй асуудлын шийдлийг эрэлхийлж, орон нутгийн үсрэнгүй, оролцоотой өсөлтийг бий болгох зорилготой юм.

Чуулганд 480 орчим хүн оролцохоор бүртгүүлжээ.