Хүний амь хөнөөсөн хэргээр 11 жилийн хорих ял авсан Б.Махбалыг хугацаанаас нь өмнө суллажээ

0
2857

2018 онд ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбал нь тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-ийн аминд хүрсэн хэрэгт холбогдож, 11 жилийн хорих ял авсан.

Түүнийг Багануурын хорих ангиас өчигдөр магадлангаар сулласан байна. Ингэснээр оноосон ялын хугацаанаас өмнө суллажээ.

Эрүүгийн хуулийн 50 дугаар зүйлийн 2, 4, 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүх ялтныг эдлээгүй үлдсэн ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу өөр хөнгөн ялаар солих журмыг зөвхөн өөрийн засарч хүмүүжсэнээ үлгэр жишээ зан төлөв, үнэнч шударга хөдөлмөрөөрөө харуулж чадсан бөгөөд шүүхээс оногдуулсан ялаас хуульд заасан хувийг нь гүйцэд эдэлсэн ялтанд хэрэглэдэг байна.

Б.Махбал хүний амь нас хөнөөсөн хэргээр ял эдэлж байхдаа “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдон Хөгжлийн Банкны шүүх хуралд яллагдагчаар татагдан оролцсон ч гэм буруугүйд тооцогдсон юм.