С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна

Barimt.mn
15 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.10.08) Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудтай уулзаж, зээлийн хүүг бууруулахтай холбоотой асуудлаар тодорхой чиглэл өглөө. E-Mongolia систем дэхь “УИХ-таныг сонсож байна” цэсээр дамжуулан иргэд Улсын Их Хуралд санал, хүсэлтээ илэрхийлж байгаа бөгөөд 700 орчим санал,гомдлын дийлэнх нь эдийн засгийн дарамт, тэр дундаа зээлийн өндөр хүүтэй холбоотой байна. Тиймээс Улсын Их Хурлын дарга, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудтай уулзах үеэрээ тус хороог чиг үүргээ хэрэгжүүлж, зах зээл дэх хэт өндөр зээлийн хүүг бууруулах бодлогын шийдлийг богино хугацаанд танилцуулж, үр дүн гаргаж ажиллах нь чухал байгааг онцоллоо.

viber_image_2026-10-08_13-01-47-498.jpg

Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд ББСБ, банкнаас 2.5 дахин өндөр буюу жилийн 50 орчим хувийн хүүтэй цахим зээлийг давхардуулан авснаас эргэн төлөх боломжгүй болж, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл өндөр байгааг УИХ-ын дарга тодотгосон. Иймд зээлийн хүүг бодитой түвшинд хүртэл бууруулах, олон аппликейшнээс давхардуулан зээл авдаг асуудлыг цэгцлэх, өндөр хүү авахын хажуугаар давхар шимтгэл авч байгааг болиулах зэрэг асуудлаар богино хугацаанд бодлогын шийдэл танилцуулахыг тэрбээр Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудад чиглэл болголоо.

viber_image_2026-10-08_13-02-05-273.jpg

Түүнчлэн Улсын Их Хурлын дарга 07 дугаар сарын 29-нд Монголбанкинд 30 хоногийн хугацаатай үүрэг өгч, банкуудын зээлжих зэрэглэлийн оноо мэдээлэл ирмэгц шинэчлэгддэг, гар утас, байр ашиглалтын төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй болсон. Мөн зээлээ гэрээний хугацаанд төлсөн бол ангиллыг сайжруулах зэрэг ажлууд хийгдэж байгаа ч иргэд цахим буюу аппликейшны зээлээ төлсөн ч мэдээлэл нь шинэчлэгдэхгүй, дахин зээл авч чадахгүйд хүрээд байна гэсэн гомдол ирсэн хэвээр байна. Иймд ББСБ-ууд мэдээллийг шинэчлэх үүргээ цаг тухайд нь биелүүлэх шаардлагатай хэмээн Улсын Их Хурлын дарга яриандаа дурдсан. Энэ нь нэг иргэн олон аппликейшнээс зээл авч, нэгийг нөгөөгөөрөө төлж, өрийн сүлжээнд орох эрсдэл рүү түлхэж байгааг анхаарах шаардлагатай байгааг санууллаа. 2026 оны хоёрдугаар улирлын байдлаар зээлийн дундаж хүү банкны салбарт сарын 1,5 хувь буюу жилд 18 орчим хувь байхад ББСБ-д сарын 3,7 хувь буюу жилд 40 хувь, цахим зээл дунджаар 4,1 хувь буюу жилд 50 орчим хувийн хүүтэй байгаа аж. Үүнээс гадна 450 мянган иргэн давхар зээлтэй байгаагаас 55 хувь нь 2 ба түүнээс дээш ББСБ-аас зээл авсан байгаа нь анхаарал хандуулахаас өөр аргагүй хэмээн УИХ-ын дарга С.Бямбацогт Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудтай уулзах үеэрээ онцлон тэмдэглэв. Энэ хүрээнд шаардлагатай хууль эрх зүйн өөрчлөлтийг хийх, холбогдох хуулийн төслийг боловсруулах талаар Эдийн засгийн байнгын хороотой хамтарч ажиллахыг мөн чиглэл болгосон. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин нар оролцож, санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

viber_image_2026-10-08_13-01-42-537.jpg


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зэ… 15 цагийн өмнө
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 15 цагийн өмнө
Улсын нөөцийн газрын тосны бүтээгдэхүүний 60 мянган м.куб багтаамжтай … 16 цагийн өмнө
Хэнтий аймгийн Биндэрт ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажил үргэлжилж байн… 19 цагийн өмнө
Нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн асуудлаар иргэдийн гаргасан өргөдлийг х… Өчигдөр
Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновч… Өчигдөр
2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хув… 2026/10/06
ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн … 2026/10/06
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай… 2026/10/06
Монголбанк, SEACEN-ий хамтарсан өгөгдлийн аналитикийн Олон улсын сурга… 2026/10/05
Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн сай… 2026/09/28
“Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 2026/09/26
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх, 2026 о… 2026/09/26
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад айлчилна 2026/09/25
УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү … 2026/09/25
Өнөөдрийн чуулганаар юу хэлэлцэх вэ? 2026/09/25
Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ 2026/09/25
УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хү… 2026/09/24
COP17-г зохион байгуулахад хувь нэмэр оруулсан ААН-ийн төлөөлөлд талар… 2026/09/24
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа 2026/09/24