Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн сайд нарын 25 дугаар бага хурал эхэллээ

Barimt.mn
2026/09/28

Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (CAREC)-ийн сайд нарын 25 дугаар бага хурал 2026.09.28-2026.10.02-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Монгол Улс энэ жил CAREC-ийг даргалж байгаа бөгөөд “Түншлэлийн 25 жил–Ирээдүйг хамтдаа бүтээе” уриатай энэ удаагийн бага хурлыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр удирдан явуулна.  

Сайд нарын бага хуралд CAREC-ийн гишүүн орнуудын сайд, дэд сайд нар болон Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг хөгжлийн түнш байгууллагын төлөөлөл оролцох юм. Мөн хувийн хэвшил, төрийн байгууллага, бизнесийн холбоо, хөрөнгө оруулагч болон хөгжлийн түншүүдийн 250 орчим төлөөлөл оролцоно. Мөн бизнес хоорондын болон бизнес, төрийн байгууллага хоорондын уулзалтууд зохион байгуулж, төсөл, хөрөнгө оруулалтын боломжийг танилцуулна.

Энэ удаагийн Бага хурлаар КАРЕК-ийн өнгөрсөн 25 жилийн хамтын ажиллагааг дүгнэж, цаашдын чиглэлийг хэлэлцэх бөгөөд эдийн засгийн коридор, дижитал холболт, худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч болон хөрөнгийн зах зээлийн хамтын ажиллагаа гэсэн чиглэлүүд багтаж байна. Хамтын ажиллагааны санамж бичиг, дараагийн шатны ажлын чиглэл болон Улаанбаатарын тунхаглалыг гаргахаар төлөвлөөд буй юм.

Арга хэмжээний хүрээнд:

• 9 дүгээр сарын 28-нд хөгжлийн түншүүдийн форум,
• 9 дүгээр сарын 29-нд КАРЕК-ийн Сайд нарын бага хурал,
• 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 1-нд КАРЕК-ийн бизнес форум,
• 10 дугаар сарын 1–2-нд хөрөнгийн зах зээлийн хөгжлийн форум тус тус зохион байгуулагдана.

КАРЕК нь 2001 онд байгуулагдсан, Афганистан, Азербайжан, БНХАУ, Гүрж, Казахстан, Киргизстан, Монгол, Пакистан, Тажикстан, Туркменистан, Узбекистан гэсн 11 гишүүн улсыг хамарсан бүс нутгийн хамтын ажиллагааны хөтөлбөр юм. Тус хөтөлбөрийн хүрээнд 2025 оны эцсийн байдлаар 57.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүхий 300 төсөл хэрэгжжээ. 2003 онд КАРЕК-т нэгдсэн Монголд өнгөрсөн хугацаанд нийт 1.49 тэрбум ам.долларын 19 төсөл хэрэгжсэн буюу хэрэгжиж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
М.Отгонцэцэг: Бид натурал, массажаар, үүдэл эсээр гэрэлтсэн, үрчлээгүй… Өчигдөр
Энэ улирлаас эхлэн нэгдүгээр ангийн сурагчдад сэтгэл хөдлөлийн хичээл … Өчигдөр
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгд… 2026/11/11
ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов 2026/11/11
УИХ-ын дарга С.Бямбацогт “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцож, И… 2026/11/10
УИХ-ын дарга С.Бямбацогт: Бидний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр … 2026/11/10
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итг… 2026/11/09
УИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжил… 2026/11/09
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ору… 2026/11/06
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэл… 2026/11/05
Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээ… 2026/11/05
Гадаад валютын улсын нөөц 8.76 тэрбум ам.долларт хүрлээ 2026/11/05
Энэ жил 1.1 сая тонн ургацаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана Өчигдөр
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалты… Өчигдөр
С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зэ… 2026/10/08
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 2026/10/08
Улсын нөөцийн газрын тосны бүтээгдэхүүний 60 мянган м.куб багтаамжтай … 2026/10/08
Хэнтий аймгийн Биндэрт ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажил үргэлжилж байн… 2026/10/08
Нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн асуудлаар иргэдийн гаргасан өргөдлийг х… 2026/10/07