Энэ жил 1.1 сая тонн ургацаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана

Barimt.mn
12 цагийн өмнө

2026 оны ургацын баланс эерэг гарч, 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100, хүнсний ногооны 70 орчим хувийг хангах төлөв гарчээ.

Улсын хэмжээнд үр тарианы ургац хураалт 70, төмснийх 90, хүнсний ногооных 70, тэжээлийн таримлынх 50, тосны ургамлын ургац хураалт 30 орчим хувьтай байна.

“Энэ жил  газар тариалангийн түүхэнд хамгийн өндөр ургац хураан авах гэж байна. 1988 оны ургацын амжилтыг эвдсэн жил болж байна” гэж Сэлэнгийн тариаланчид Ерөнхий сайд Н.Учралтай уулзах үеэрээ ярьж байлаа. 

Мөн “Төр, засгаас анхаарч шатахуун тосоор хангаж, ургацаа хураан авч байна. Засгийн газар 100,000 тонн улаанбуудайн нөөц бүрдүүлж буй нь маш зөв бодлого” гэж Монгол Улсын гавьяат механикжуулагч Б.Ганболд хэлэв.  

Газар тариалангийн салбар байгаль цаг уур, түлш шатахуун, эрчим хүч, техник тоног төхөөрөмж, зам тээвэр, ажиллах хүч зэрэг олон хүчин зүйлээс хамааралтай тул Засгийн газраас онцгойлон анхаарч,  бодлогын дэмжлэг үзүүлж байна. Тариалалт, уринш боловсруулалт, ургац хураалтад зориулж Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй эргэлтийн хөрөнгийн зээл олгож, санхүүгийн дарамтыг бууруулах, тариалангийн гаралтай бүтээгдэхүүний үнийн өсөлтийг тогтворжуулахад анхаарч ажиллаж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлээд цаашид цаашид;

-Хүнсний улаанбуудайн болон дотоодын ургацаас хураан авч зах зээлд борлуулсан хүнсний ногоонд урамшуулал олгох;

-Атар-IV аяны хүрээнд Засгийн газраас хариуцан төлөх зээлийн хүүгийн хөнгөлөлтийг үргэлжлүүлэх;

-Тэжээлийн таримлын үр үржүүлэх, ган өвчин хортонд тэсвэртэй сортын нөөц бүрдүүлэх;

-Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд тариалан эрхлэгчдэд  тариалангийн үйлдвэрлэлийн       технологит хугацаанд зөвлөн туслах үйлчилгээ нэвтрүүлэхэд Засгийн газраас дэмжиж ажиллана гэлээ.

Энэ онд тариалан бүхий 880 иргэн, аж ахуйн нэгжид 138.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны долоон банкаар дамжуулан олгожээ.

Ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарчээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Энэ жил 1.1 сая тонн ургацаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана 12 цагийн өмнө
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо 18 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалты… 19 цагийн өмнө
С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зэ… 2026/10/08
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 2026/10/08
Улсын нөөцийн газрын тосны бүтээгдэхүүний 60 мянган м.куб багтаамжтай … 2026/10/08
Хэнтий аймгийн Биндэрт ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажил үргэлжилж байн… 2026/10/08
Нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн асуудлаар иргэдийн гаргасан өргөдлийг х… 2026/10/07
Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновч… 2026/10/07
2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хув… 2026/10/06
ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн … 2026/10/06
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай… 2026/10/06
Монголбанк, SEACEN-ий хамтарсан өгөгдлийн аналитикийн Олон улсын сурга… 2026/10/05
Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн сай… 2026/09/28
“Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 2026/09/26
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх, 2026 о… 2026/09/26
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад айлчилна 2026/09/25
УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү … 2026/09/25
Өнөөдрийн чуулганаар юу хэлэлцэх вэ? 2026/09/25
Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ 2026/09/25