УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой

Barimt.mn
11 цагийн өмнө

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр ( 2026.11.17) санхүүгийн салбарын мэргэжлийн таван холбооны удирдлагыг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа.

Монголын даатгалын зах зээлийн холбоо, Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдийн нэгдсэн холбоо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монголын хохирол үнэлгээчдийн холбоо, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоод хамтран 2026 оны 11-р сарын 11-ны өдөр УИХ-ын дарга С.Бямбацогтод хандаж, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагыг мэргэжлийн чадвар, туршлага, ёс зүй, хараат бус байдал, ил тод шалгуурт тулгуурлан томилох хүсэлтийг ирүүлсэн байна.

viber_image_2026-11-17_13-00-35-769.jpgviber_image_2026-11-17_13-00-35-743.jpg

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга С.Бямбацогт, мэргэжлийн холбоодын ирүүлсэн хүсэлт, зарчмын шаардлагатай санал нэгтэй байгаагаа илэрхийлээд УИХ ард түмнээс сонгогдсон төрийн эрх барих дээд байгууллагын хувьд иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах үндсэн үүргээ биелүүлэн ажиллаж байна.

“УИХ таныг сонсож байна “ цэсээр дамжуулан иргэдийн ирүүлж буй 1000 гаруй саналын дийлэнх нь эдийн засгийн дарамт, зээлийн өндөр хүүг бууруулах тухай асуудал байна. Тиймээс ч зургаан сарын өмнө Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагад зээл, зээлийн хүүг бууруулахтай холбоотой 4 тодорхой асуудлаар үр дүн гаргаж ажиллахыг чиглэл болгосон ч албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан учраас дараагийн томилгоог хийхдээ иргэдийн өмнө тулгамдаад буй хэтийдсэн өндөр зээлийн хүүг бууруулах чиглэлээр бодит ажил хийх шалгуурыг нэг номерт тавьж нээлттэй сонгон шалгаруулалтаар томилох болно хэмээн онцлон тэмдэглэлээ.

viber_image_2026-11-17_14-32-45-695.jpg

Үргэлжлүүлэн, УИХ-ын дарга С.Бямбацогт, Санхүүгийн зохицуулах хороо ажилдаа хойрго хандсан өдөр бүрийн тоогоор иргэдийн өрийн дарамт нэмэгдэж байна. Банк бус санхүүгийн салбар 2025 онд 900 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байхад эсрэгээрээ иргэдийн өрийн дарамт улам өссөн байна. Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстой гэж байр сууриа тодорхой илэрхийллээ.

Мөн Санхүүгийн зохицуулах хороо өнгөрсөн 10-р сарын 21-нд зээлийн сарын хүүгийн дээд хэмжээг 4,5 хувь байхаар тогтоосон нь иргэд жилийн дүнгээр 54 хувийн хүүтэй зээл төлж байна гэсэн үг. Энэ бол иргэдийн эсрэг ажилласан үйлдэл бөгөөд зарим аппликэйшний зээлийн хүүг сарын 9 хувиар тооцож байсныг илрүүлсэн ч ямар хариуцлага хүлээлгэсэн нь тодорхойгүй зэрэг ажилдаа хайнга хандсан үйлдэл бүрийн цаана иргэдийн эрх ашиг ноцтой хохирч байгааг анхаарч ажиллах шаардлагатай гэв.

viber_image_2026-11-17_13-00-35-881.jpg

Түүнчлэн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн Санхүүгийн зохицуулах хорооны даргын асуудлыг УИХ хууль, журмын дагуу шийдвэрлэнэ. Үүнтэй хамт бүрэн эрхийн хугацаа нь дууссан хоёр орон тооны гишүүн, Сангийн яам болон Монголбанкнаас томилогдох хоёр орон тооны бус гишүүний асуудлыг энэ ондоо багтаан шийдвэрлэж дуусгах чиглэлтэй ажиллана гэж УИХ-ын дарга хэллээ. Мөн УИХ-ын дарга С.Бямбацогт, санхүүгийн мэргэжлийн холбоодын удирдлагуудад хандаж, томилгооны асуудал яригдахад идэвхтэй байр сууриа илэрхийлж байгаатай нэгэн адил зээлдэгч, даатгуулагч, иргэдийн эрх ашгийг хамгаалж зээлийн хүүг бууруулахад ард иргэдийн талд идэвхтэй хамтарч ажиллахыг уриалав. Түүнчлэн УИХ-ын хувьд санхүүгийн зах зээлийг хөгжүүлэхэд шаардлагатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

viber_image_2026-11-17_13-00-35-601.jpg


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“Нюанс” хамтлаг 25 жилийн түүхээ нэгэн тайзнаа эгшиглүүлнэ 11 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл би… 11 цагийн өмнө
Төрийн худалдан авах ажиллагааны тогтолцоог боловсронгуй болгох асуудл… 13 цагийн өмнө
УИХ-ын гишүүд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бодлогын зөвлөлтэй уулзлаа Өчигдөр
Л.Энх-Амгалан: 2027 онд 6, 7-р ангийн 140 мянган сурагчийг “Үдийн хоол… Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт: Иргэдийнхээ орлогыг хамгаалж, амьжиргааг дэм… Өчигдөр
М.Отгонцэцэг: Бид натурал, массажаар, үүдэл эсээр гэрэлтсэн, үрчлээгүй… 2026/11/12
Энэ улирлаас эхлэн нэгдүгээр ангийн сурагчдад сэтгэл хөдлөлийн хичээл … 2026/11/12
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгд… 2026/11/11
ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов 2026/11/11
УИХ-ын дарга С.Бямбацогт “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцож, И… 2026/11/10
УИХ-ын дарга С.Бямбацогт: Бидний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр … 2026/11/10
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итг… 2026/11/09
УИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжил… 2026/11/09
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ору… 2026/11/06
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэл… 2026/11/05
Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээ… 2026/11/05
Гадаад валютын улсын нөөц 8.76 тэрбум ам.долларт хүрлээ 2026/11/05
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагчийг … 2026/10/28
Усны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв 2026/10/23