УИХ-ын дарга С.Бямбацогт “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцож, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

Barimt.mn
2026/11/10

Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, Монгол бахархлын өдөр (2026.11.10) тохиож байна.

Энэ өдрийг жил бүр ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд жанжин Д.Сүхбаатарын талбайд Төрийн далбаа мандуулж, Төрийн есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол боллоо.

Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, Монгол бахархлын өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогт, Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал нар Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв.

viber_image_2026-11-10_10-37-32-868.jpgviber_image_2026-11-10_10-37-33-717.jpgviber_image_2026-11-10_10-37-32-465.jpgviber_image_2026-11-10_10-37-33-306.jpg

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргаж, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг энэ өдөр хуралдуулахаар товлосон. Түүнчлэн Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн түүхэн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурал “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” тогтоолыг баталсан юм.

viber_image_2026-11-10_08-56-53-882.jpgviber_image_2026-11-10_08-56-45-407.jpgviber_image_2026-11-10_08-56-51-231.jpgviber_image_2026-11-10_08-56-44-316.jpg

Ерөнхийлөгчийн 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн огноог билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоосон байдаг. Монгол Улсын Их Хурал 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдрийг нийтээр тэмдэглэн, бүх нийтээр амрах өдөр болгон хуульчилсан юм хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
М.Отгонцэцэг: Бид натурал, массажаар, үүдэл эсээр гэрэлтсэн, үрчлээгүй… 6 цагийн өмнө
Энэ улирлаас эхлэн нэгдүгээр ангийн сурагчдад сэтгэл хөдлөлийн хичээл … 8 цагийн өмнө
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгд… Өчигдөр
ХЭҮК-ын гишүүний сонгон шалгаруулалтад 20 иргэнийг бүртгэхээр тогтов Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт “Монгол бахархлын өдөр”-ийн ёслолд оролцож, И… 2026/11/10
УИХ-ын дарга С.Бямбацогт: Бидний үүрэг бол дэлхийн хөгжилд хувь нэмэр … 2026/11/10
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итг… 2026/11/09
УИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжил… 2026/11/09
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ору… 2026/11/06
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэл… 2026/11/05
Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээ… 2026/11/05
Гадаад валютын улсын нөөц 8.76 тэрбум ам.долларт хүрлээ 2026/11/05
Энэ жил 1.1 сая тонн ургацаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана 3 цагийн өмнө
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо 9 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалты… 10 цагийн өмнө
С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зэ… 2026/10/08
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 2026/10/08
Улсын нөөцийн газрын тосны бүтээгдэхүүний 60 мянган м.куб багтаамжтай … 2026/10/08
Хэнтий аймгийн Биндэрт ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажил үргэлжилж байн… 2026/10/08
Нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн асуудлаар иргэдийн гаргасан өргөдлийг х… 2026/10/07