Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Barimt.mn
2026/11/06

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн өнөөдөр /2026.11.06/ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

Монгол Улсад барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд аж ахуйн нэгжүүд барьж дуусаагүй объектоо борлуулах замаар санхүүжилт босгох, иргэд урьдчилан худалдан авах харилцааг хуулиар нарийвчлан зохицуулаагүй байна. Үүний улмаас иргэдийн өмчлөх эрх, санхүүгийн аюулгүй байдал, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлд эрсдэл, хохирол дагуулах болжээ.

0-02-08-817359467f2b03b2010c6cae3eac782eb03ce5fe5cb118d45d4d75151b13ecb3_22597f7c43b.jpg

Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн, Сүүлийн үед орон сууцны залилантай холбоотой гэмт хэргийн өсөлт нэмэгдэх хандлагатай байна. Иймд иргэд орон сууц захиалахтай холбоотой мэдээллээ нягтлах, тэднийг эрсдэлээс хамгаалах боломж, бололцоог хангахад уг хуулийн төсөл чиглэсэн. Барьж дуусаагүй барилгуудад орон сууцны захиалга авах харилцаатай холбоотой төрд байгаа бүх мэдээллүүдийг ил тод болгон иргэдийн мэдэх эрхийг хангах, хяналт тавих зохицуулалтыг төсөлд тусгасан гэлээ.

0-02-08-ddf49e64c2b20da6236ae60abf5256cad14bb2699755eef4497b59efa9b48e85_22597f45cd5.jpg

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт орон сууцны захиалга, залилантай холбоотой энэ төрлийн гэмт хэргүүдийг таслан зогсооход чиглэсэн чухал хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулах цаг болсныг онцлов. Мөн тэрбээр цахим залилантай холбоотой хуулийн төслийг санаачлан боловсруулж дуусаад Засгийн газраас саналаа авахаар зэхээд байгаагаа энэ үеэр дуулгалаа.

0-02-08-3cf36ace1b002be86c6666fb3161026f4b868d77356f8dc71410f5c8fa0f7ad6_22597f4299b.jpg

Хуулийн төсөлд зарчмын шинжтэй дараах зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, захиалагчийн ирээдүйд бий болох үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэх тухай шаардлагыг хангахын тулд улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэлийг саадгүй хийх боломжийг бүрдүүлэх зорилгоор магадлал хийгдэж, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгогдсон зураг төслийг үндэслэн сууц, дангаар өмчлөх боломжтой сууцны бус зориулалттай талбай бүрийг дугаарлаж, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл хүсэх, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгохдоо эрх бүхий этгээд нийтийн зориулалттай орон сууцны барилгад байршлын урьдчилсан хаяг олгох, эдгээр мэдээллийг хот байгуулалтын нэгдсэн мэдээллийн санд бүртгэх, уг сангаас сууц, талбай бүрд дахин давтагдахгүй дугаар /QR код/ үүсгэдэг байх, холбогдох мэдээллийг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх зохицуулалтыг тусгасан байна.

0-02-08-69e49c7ff1430526c2272a566234329890b1b4a6c73f7417ce86d52d524c22cb_22597f40b6e.jpg

Түүнчлэн энэ хүрээнд улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь баригдаж дуусаагүй, нийтийн зориулалттай орон сууцны барилгын өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан ч барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгогдсон үеэс эхлэн нэгж сууц, талбайн дугаар болон тэдгээрт үндэслэн олгосон давхардалгүй, өөрчлөгдөхгүй дугаарыг үндэслэн барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгогдсон, барьж дуусаагүй нийтийн зориулалттай орон сууцны барилгын бүртгэл үүсгэж, бүртгэлийг өмчлөх эрх үүсэхэд холбож, сууц, талбайн өмчлөх эрхийн суурь байхаар тусгасан байна. Ингэснээр тухайн барилгын сууц, талбайг захиалгаар бариулах гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээдийн ирээдүйд өмчлөх эрх шилжүүлэн авахыг шаардах эрхийг хангуулах зорилгоор урьдчилсан тэмдэглэл хийх, холбогдох тэмдэглэл хийх боломжийг бүрдүүлж, захиалагчийн эрхийг бүртгэлээр бодитой хамгаалах боломж бүрдэх аж.

0-02-08-0a95cca71a955f4d09f111ca259097da930295b578ed6cc067c53f8bbf46a5e5_22597f42b7d.jpg

Хуулийн төсөл батлагдсанаар барьж дуусаагүй барилгад сууц, талбай захиалахдаа тухайн барилга зөвшөөрөлтэй эсэх, давхар захиалгатай эсэх зэрэг суурь мэдээлэлтэй иргэд, олон нийт нээлттэй танилцах, нотариатч хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг захиалгын гэрээг гэрчлэхдээ нягтлах, гэрээг хуульд нийцүүлэх, улмаар нотариатаар гэрчлэгдсэн гэрээний үндсэн дээр урьдчилсан тэмдэглэл хийх, барилга бүхэлдээ барьцааны зүйл болохтой холбоотойгоор захиалагчийн сууц, талбай өмчлөх эрх хязгаарлагдахгүй байх, захиалгын гэрээтэй холбоотой гэмт хэрэг, зөрчил, маргаан буурч захиалагчийн эрхийг бүртгэлийн шатанд бодитоор хамгаалах нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итг… 7 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжил… 9 цагийн өмнө
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ору… 2026/11/06
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэл… 2026/11/05
Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээ… 2026/11/05
Гадаад валютын улсын нөөц 8.76 тэрбум ам.долларт хүрлээ 2026/11/05
Энэ жил 1.1 сая тонн ургацаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана 2026/10/12
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалты… 2026/10/12
С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зэ… Өчигдөр
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна Өчигдөр
Улсын нөөцийн газрын тосны бүтээгдэхүүний 60 мянган м.куб багтаамжтай … Өчигдөр
Хэнтий аймгийн Биндэрт ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажил үргэлжилж байн… Өчигдөр
Нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн асуудлаар иргэдийн гаргасан өргөдлийг х… 2026/10/07
Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновч… 2026/10/07
2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хув… 2026/10/06
ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн … 2026/10/06
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай… 2026/10/06
Монголбанк, SEACEN-ий хамтарсан өгөгдлийн аналитикийн Олон улсын сурга… 2026/10/05
Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн сай… 2026/09/28