Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулахад чиглэсэн анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Barimt.mn
Өчигдөр

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.10.07/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновчтой хуваарилалтыг зохицуулах, төслүүдийг төлөвлөлтөөс эхлээд өмчид бүртгээд ашиглах хүртэлх нэгдсэн удирдлага болон ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан гэдгийг Сангийн сайд онцолж байлаа.

Монгол Улсад 2016–2025 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар батлагдсан 2,874 төслийн 42.5 хувь буюу 1,219 төслийн төсөвт өртөг нэмэгдэж, гурван төсөл тутмын нэг нь хэрэгжих хугацаагаа сунгасан байгааг З.Мэндсайхан сайд дурдаад энэ эргээд төсөвт нэмэлт ачаалал үүсгэж, барилга байгууламж, дэд бүтэц хугацаандаа ашиглалтад ороогүйн улмаас боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээний хүртээмж саарч, төсвийн хөрөнгө оруулалтын өгөөж буурах сөрөг үр дагаварт хүргэж байна гэлээ.

viber_image_2026-10-07_14-44-47-396.jpg

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээ олон жил дамнаж хугацаандаа ашиглалтад ордоггүй, тэр хэрээр үнэ өртөг өсдөг, чанаргүй баригддаг, гүйцэтгэлийн хяналт тааруу байна гэх зэргээр хамгийн их шүүмжлэл дагуулдаг асуудал гэдгийг дурдаад, цаг үеэ олсон чухал шаардлагатай хуулийн төсөл боловсруулсан байна гэлээ. Мөн цаашлаад төрийн өмчит компаниудын хөрөнгө оруулалтыг зохицуулах шаардлагатайг онцлон тэмдэглэв.

Төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг давхардалгүй, харилцан уялдаатай, үр ашигтай, оновчтой төлөвлөж, хуваарилах, ач холбогдлын эрэмбэ, үнэлгээнд үндэслэдэг, шаардлагагүй тохиолдолд гадаад зээлийн эх үүсвэр ашиглахгүй байх, төсөл, арга хэмжээг үр ашигтай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд төсвийн ерөнхийлөн захирагч, төрийн байгууллагууд болон бусад оролцогч талуудын үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, санхүүжилт, зарцуулалт, бүртгэл, тайлагналт, ил тод байдлыг сайжруулахад чиглэсэн хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна гэж төсөл санаачлагчид үзжээ.

viber_image_2026-10-07_14-44-48-918.jpg

Иймд нийгэм, эдийн засгийн дэд бүтцийг бүрдүүлэхэд төсвийн хөрөнгө оруулалтын төслийн төлөвлөлт, хэрэгжилт, санхүүжилт, хяналт, тайлагналт, хөрөнгийн удирдлага, ашиглалтыг ил тод, үр ашигтай хэрэгжүүлэхтэй холбогдуулан төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын эрх зүйн нэгдмэл орчныг бүрдүүлэхэд чиглэсэн хуулийн төслийг боловсруулсан байна.

Найман бүлэг, 63 зүйлтэй хуулийн төсөлд дараах зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, төсвийн хөрөнгө оруулалтын төслийг төсөвт өртөг болон хэрэгжих хугацаанаас хамааран тав ангилж, төслийн төрөл, төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын үе шат, хориглох зүйлийг тусгасан байна. Мөн төсвийн хөрөнгө оруулалтын бодлого, тэргүүлэх салбарыг тодорхойлж, хөрөнгө оруулалтын эх үүсвэр, түүний зориулалт, төсөлд тавигдах нийтлэг шаардлага, төлөвлөлт, бэлтгэл ажлыг хангах, гадаад зээл, тусламжийн төслийг төлөвлөх, үнэлэх, шийдвэрлэх зохицуулалт болон төслийн ашиглалт, техник, эдийн засгийн үндэслэл, нийгмийн ач холбогдол, эдийн засгийн үр ашгийг тооцох, улмаар төслийг үнэлж, эрэмбэлэн улс, орон нутгийн төсөвт тусгах зохицуулалтыг тусгажээ.

viber_image_2026-10-07_14-44-46-407.jpg

Түүнчлэн төслийн төлөвлөлт, бэлтгэл ажиллагааг хангасан, төсөвт тусгагдан батлагдсан хөрөнгө оруулалтын хэрэгжилт, санхүүжилт, хяналт, тайлагналтын асуудлыг хуульчлан зохицуулсан төдийгүй төслийн санхүүжих дүнд хийх хөрөнгийн зохицуулалт, төсөвт өртгийн өөрчлөлт, гүйцэтгэлд тавих хяналт, захиалагчийн техникийн болон зохиогчийн хяналт, хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ тайлагналт, үр дүнгийн талаарх зохицуулалтыг тус тус тусгасан байна. Мөн төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын ил тод, нээлттэй байдал, цахим системийн удирдлагыг хэрэгжүүлэх асуудал, төсвийн хөрөнгө оруулалтын мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж удирдах, улмаар олон нийтийн оролцоог хангах талаарх зохицуулалтыг тусгасан аж.

Төсөл батлагдсанаар төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын нэгдсэн бодлого, зохицуулалтыг бүрдүүлж, улсын болон бүс нутгийн хөгжилд зориулсан төслийг үр дүнтэй, амжилттай хэрэгжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, дэд бүтцийн болон нийгмийн хөгжлийг эрчимжүүлж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад төсвийн хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн нэгдмэл, цогц, таатай орчныг бүрдүүлэх томоохон ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зэ… 15 цагийн өмнө
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 15 цагийн өмнө
Улсын нөөцийн газрын тосны бүтээгдэхүүний 60 мянган м.куб багтаамжтай … 16 цагийн өмнө
Хэнтий аймгийн Биндэрт ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажил үргэлжилж байн… 19 цагийн өмнө
Нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн асуудлаар иргэдийн гаргасан өргөдлийг х… Өчигдөр
Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновч… Өчигдөр
2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хув… 2026/10/06
ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн … 2026/10/06
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай… 2026/10/06
Монголбанк, SEACEN-ий хамтарсан өгөгдлийн аналитикийн Олон улсын сурга… 2026/10/05
Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн сай… 2026/09/28
“Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 2026/09/26
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх, 2026 о… 2026/09/26
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад айлчилна 2026/09/25
УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү … 2026/09/25
Өнөөдрийн чуулганаар юу хэлэлцэх вэ? 2026/09/25
Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ 2026/09/25
УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хү… 2026/09/24
COP17-г зохион байгуулахад хувь нэмэр оруулсан ААН-ийн төлөөлөлд талар… 2026/09/24
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа 2026/09/24