УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хүртээмжтэй байх ёстой

Barimt.mn
Өчигдөр

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.09.24/ “Нээлттэй парламент” бодлогын хэрэгжилтийн хүрээнд Улсын Их Хурлын албан ёсны цахим платформыг шинэчлэх ажлын явцтай танилцаж, хэрэгжилт, хөгжүүлэлтийн чиглэлээр холбогдох албаны хүмүүсийн мэдээллийг сонслоо.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга иргэдийн мэдээлэл авах үндсэн эрхийг хангах, төрийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг бэхжүүлэх нь ардчилсан засаглалын салшгүй зарчим болохыг онцлов. Тэрбээр хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаатай холбоотой, хууль тогтоомжийн хүрээнд нийтэд нээлттэй байж болох мэдээллийг нэгдсэн стандарттай, хэрэглэгч төвтэй, өгөгдөлд суурилсан хэлбэрээр олон нийтэд хүргэх чиглэлээр ажиллахыг үүрэг болголоо.

Цахим системийн шинэчлэлийн хүрээнд хууль тогтоох үйл явцын үе шат бүрийг илүү нээлттэй, олон нийтэд ойлгомжтой, хянах боломжтой болгох бөгөөд УИХ-ын гишүүдийн ирц, санал хураалтын үр дүн, Байнгын хороо болон ажлын хэсгийн үйл ажиллагаа, хуулийн төсөлтэй холбоотой мэдээлэл, иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг шийдвэрлэх, оролцоог дэмжих цахим механизмуудыг нэгтгэсэн дэвшилтэт мэдээллийн сан бүхий платформыг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Мөн нээлттэй өгөгдөл, цахим хүртээмж, мэдээллийн ил тод байдал нь парламентын институцид итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлж, төлөөллийн ардчиллын чанар, үр нөлөөг дээшлүүлэх чухал хүчин зүйл болохыг УИХ-ын дарга дурдав.

Тэрбээр парламентын албан ёсны цахим платформыг орчин үеийн технологийн шийдэл, мэдээллийн аюулгүй байдлын шаардлага, хэрэглэгчийн туршлагын олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлэх нь төрийн цахим шилжилтийг дэмжихээс гадна парламентын үйл ажиллагааны талаарх мэдээллийг иргэн бүрт бодит цагийн горимоор шуурхай, хүртээмжтэй хүргэх боломжийг бүрдүүлнэ гэдгийг тодотгосон юм. Түүнчлэн энэхүү шинэчлэл нь “Нээлттэй парламент” бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй институцийн шинэчлэлийн чухал бүрэлдэхүүн хэсэг болохыг онцоллоо хэмээн Нээлттэй парламентын газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад айлчилна 18 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү … 18 цагийн өмнө
Өнөөдрийн чуулганаар юу хэлэлцэх вэ? 19 цагийн өмнө
Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ 20 цагийн өмнө
УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хү… Өчигдөр
COP17-г зохион байгуулахад хувь нэмэр оруулсан ААН-ийн төлөөлөлд талар… Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа Өчигдөр
Зөвшөөрөл авахад хүсэлт гаргахаас олгох хүртэл нэг л удаа баримт бичиг… 2026/09/23
ЭЗБХ: "Чингис хаан" ОУНБ-ын өргөтгөлийн зээлийн гэрээний төслийг зөвши… 2026/09/23
ЧУУЛГАН: УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар т… 2026/09/22
УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөл… 2026/09/22
С.Бямбацогт: Улс орны асуудал хүнд үед танхимаасаа зугтаж, ирцээрээ ул… 2026/09/21
Чуулганы нэгдсэн хуралдааны 09 дугаар сарын 21-ний өдрийн ирцийн мэдээ 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцоно 2026/09/21
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ 2026/09/21
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нөлөөллийн бүсийн иргэдэд мэргэжил олгох … 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг өглөө 2026/09/16
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 2026/09/11
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10