“Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо

Barimt.mn
2026/09/26

“Нээлттэй парламент” хакатоны 24 цагийн хөгжүүлэлтийн нээлт Баасан гарагт (2026.09.25) албан ёсоор зарлагдаж, Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт оролцогч багуудад хандаж, парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, ойлгомжтой хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, дуу хоолой тэдний шийдэл хамгийн чухал бөгөөд өндөр ач холбогдолтой хэмээн онцолж байсан билээ. Тэгвэл өнөөдөр (2026.09.26)  Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Азийн сан, Unread Media хамтран зохион байгуулсан “Нээлттэй парламент” хакатоны 24 цагийн хөгжүүлэлтийн тэмцээний хаалтын үйл ажиллагаа болж, шилдгүүд тодров.


Уг тэмцээний хаалтын үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт оролцсон. Тэрбээр баг тус бүр ажил хэрэгч технологийн шийдэл танилцуулж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд парламентын үйл ажиллагааг илүү нээлттэй, мэдээллийг илүү ойлгомжтой, цэгцтэй, үр өгөөжтэй байдлаар олон нийтэд хүргэх технологийн шийдлүүдийг хүлээн авч, цаашид ч нээлттэй хамтран ажиллахаа илэрхийллээ.


Хиймэл оюун ухаан, технологийн дэвшлийг ашиглан парламентын үйл ажиллагааг иргэдэд илүү нээлттэй, ойлгомжтой хүртээмжтэй болгох чиглэлээр өөрсдийн шийдлээ танилцуулсан “Нээлттэй парламент”хакатоны 24 цагийн хөгжүүлэлтийн тэмцээнднийт 32 багаас шалгарсан шилдэг 10 баг оролцож, оюун ухаан, авьяас чадвар, бүтээлч сэтгэлгээгээрээ өрсөлдсөн. Багууд Улсын Их Хурлын Тамгын газрын олон нийтэд ил болгосон хуулийн хүрээнд ашиглах боломжтой бүх дата,мэдээллийг технологийн шийдлээр хэрхэн энгийн, ойлгомжтой, хүртээмжтэй, сонирхолтой байдлаар хүргэх вэ гэдгийг гол зарчмаа болгож ажиллажээ. 


Шүүгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ц.Одхүү, Азийн сангийн Засаглалийн хөтөлбөрийн захирал Г.Золжаргал, “Альфа Брэйн” ХХК-ийн захирал Т.Билгүүн нар ажиллаж, шилдгүүдийг тодруулсан юм.

I байранд “Хуралдай” баг  “Дагалдах актын хяналтын AI туслах” хөгжүүлэлтээр

II байранд “Сод тод гялалзана” баг “Хөгжлийн бэрхшээл оролцоонд саад болохгүй” хөгжүүлэлтээр

III байранд “Zero one” баг “Нээлттэй парламент-нээлттэй өгөгдөлд суурилсан AI туслах” хөгжүүлэлтээр тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн сай… Өчигдөр
“Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 2026/09/26
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх, 2026 о… 2026/09/26
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад айлчилна 2026/09/25
УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү … 2026/09/25
Өнөөдрийн чуулганаар юу хэлэлцэх вэ? 2026/09/25
Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ 2026/09/25
УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын мэдээлэл иргэн бүрд нээлттэй, хү… 2026/09/24
COP17-г зохион байгуулахад хувь нэмэр оруулсан ААН-ийн төлөөлөлд талар… 2026/09/24
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа 2026/09/24
Зөвшөөрөл авахад хүсэлт гаргахаас олгох хүртэл нэг л удаа баримт бичиг… 2026/09/23
ЭЗБХ: "Чингис хаан" ОУНБ-ын өргөтгөлийн зээлийн гэрээний төслийг зөвши… 2026/09/23
ЧУУЛГАН: УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар т… 2026/09/22
УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөл… 2026/09/22
С.Бямбацогт: Улс орны асуудал хүнд үед танхимаасаа зугтаж, ирцээрээ ул… 2026/09/21
Чуулганы нэгдсэн хуралдааны 09 дугаар сарын 21-ний өдрийн ирцийн мэдээ 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцоно 2026/09/21
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ 2026/09/21
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нөлөөллийн бүсийн иргэдэд мэргэжил олгох … 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21