ЭЗБХ: "Чингис хаан" ОУНБ-ын өргөтгөлийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ

Barimt.mn
17 цагийн өмнө

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2026.09.23) хуралдаанд 32 гишүүнээс УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, А.Ундраа, М.Энхцэцэг, Б.Уянга, М.Мандхай, З.Мэндсайхан, Ж.Золжаргал, Ж.Ганбаатар, Л.Соронзонболд, Б.Заяабал, Д.Үүрийнтуяа, Ч.Анар, Р.Батболд, Ч.Лодойсамбуу, Н.Батсүмбэрэл, Р.Сэддорж, С.Эрдэнэбат, нар хүрэлцэн ирж оролцсоноор ирц 53.1 хувь бүрдэв.


Тус байнгын хороо энэ өдөр нэг асуудал хэлэлцэхээр товлосныг Байнгын хорооны дарга Б.Заяабал хуралдааны эхэнд танилцууллаа. Засгийн газраас 2026 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн болон Монгол Улсын Засгийн газар болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийн зээлийн гэрээний төслийг Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулав.


Тэрбээр илтгэхдээ, солилцох ноот бичгийг улсын эдийн засгийг тогтворжуулах, хөгжлийг дэмжих зорилгоор байгуулахыг Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн. Ноот бичгийн хүрээнд хамтын ажиллагааны байгууллагаар дамжуулан жилийн 1.1 хувийн хүүтэй 158,284,000,000 иен хүртэлх хэмжээний зээлийг Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтлгөлийн төслийг хэрэгжүүлэх зорилгоор олгоно. Зээлийн эргэн төлөлтийн хугацаа үндсэн төлбөрөөс эхний 10 жилд чөлөөлөгдөх нөхцөлтэйг дурдлаа. Агаарын тээврийн ачааллыг бууруулах, өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг харгалзан уг төслийг зөвшилцөх учиртай гэв.



Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Л.Соронзонболд, Ч.Анар, С.Эрдэнэбат, Н.Батсүмбэрэл нар тодруулж, байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүд одоо байгаа нисэх буудлыг хэдий хэмжээгээр өргөтгөх, төслийн үргэлжлэх хугацааг лавлаж, орон нутгийн нислэг саатсан, агаарын тээвэртэй холбоотой асуудлыг сонсох шаардлагатай, Ажлын хэсэг байгуулах зэрэг хөндлөө. Төслийн хүрээнд Чингис хаан нисэх буудлыг 81,9 мянган мкв хэмжээгээр өргөтгөж, 2034 онд ашиглалтад оруулахаар тооцсон хэмээн Засгийн газрын төлөөлөл хариуллаа.



Хуралдаан даргалагч Б.Заяабал гишүүдийн гаргасан саналын дагуу зам, тээвэр, хөгжлийн асуудлаар нэмэлт мэдээллийг холбогдох яам, байгууллагуудаас авч, шаардлагатай бол Ажлын хэсэг байгуулах нь зүйтэйг илэрхийлээд, Байнгын хорооны Ажлын албанд даалгавар өгөв.

Ийн хэлэлцээд, Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн төсөл, Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээний төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 59.4 хувь нь дэмжлээ. Уг асуудлаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтсоноор хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.








0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Зөвшөөрөл авахад хүсэлт гаргахаас олгох хүртэл нэг л удаа баримт бичиг… 15 цагийн өмнө
ЭЗБХ: "Чингис хаан" ОУНБ-ын өргөтгөлийн зээлийн гэрээний төслийг зөвши… 17 цагийн өмнө
ЧУУЛГАН: УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар т… Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөл… Өчигдөр
С.Бямбацогт: Улс орны асуудал хүнд үед танхимаасаа зугтаж, ирцээрээ ул… 2026/09/21
Чуулганы нэгдсэн хуралдааны 09 дугаар сарын 21-ний өдрийн ирцийн мэдээ 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцоно 2026/09/21
Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ 2026/09/21
“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нөлөөллийн бүсийн иргэдэд мэргэжил олгох … 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг өглөө 2026/09/16
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо 2026/09/11
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг алба… 2026/09/10
Б.Найдалаагийн туслахын зохисгүй үйлдэл шүүмжлэл дагуулсаар 2026/08/27
Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана 2026/08/26
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улс… 2026/08/26
“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг ирэх сард шал… 2026/08/26
Монгол Улс “Ногоон хиймэл оюун дата төвийн санаачилга”-ыг COP17-ын үеэ… 2026/08/26
Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барилаа 2026/08/24
УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга ш… 2026/08/05