Драгоныг нүүлгэх хугацааг хойшлуулжээ

0
1335

Сонгинохайрхан дүүрэгт байрлах Драгон автовокзалыг энэ сарын 21-ний дотор Сонгинохайрхан дүүргийн Толгойтын 18-102 тоотод байрлах “Номин реалтор” ХХК-ийн байр руу нүүлгэх шийдвэр гарсан. 

Гэвч товлосон хугацаанд Драгон автовокзалыг нүүлгээгүй байна. Энэ талаар холбогдох албаны хүнээс тодруулахад үер усны нөхцөл байдлаас шалтгаалан  нүүлгэх хугацааг энэ долоо хоногийн сүүл хүртэл хойшлуулсан хэмээн мэдэгдлээ.

Одоогоор хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг 58 аж ахуйн нэгж 48 чиглэлд 700 гаруй тээврийн хэрэгслээр гүйцэтгэж байна. Жилд дундажаар 1.5 сая зорчигчийг тээвэрлэдэг байна.