548 гомдол, хүсэлтийг хянаж байна

0
516

Прокурорын байгууллага 2023 оны 2 дугаар сарын 20-ноос 24-ний өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 58 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 657 гомдол, хүсэлтийг хянан шалгав. Үүнээс 109-г нь шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 548 гомдол, хүсэлт хянагдаж байна.

Шинээр хүлээн авсан 58 гомдол, хүсэлт нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.

Дээрх хугацаанд Нийслэлийн Дүнжингарав, Мишээл төвүүдэд ажиллаж байгаа “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд нийт 7 иргэний өргөдөл гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, 12 иргэнд прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг өгч ажиллав.