2024 оноос эхлэн 3-4 дүгээр ангид англи хэлний хичээл орно

0
544

Ирэх хичээлийн жилээс Боловсролын багц хууль хэрэгжиж эхэлнэ. Тус хуульд бүх шатны боловсролын байгууллагын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна хэмээн заасан бөгөөд ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн төрийн өмчит бүх ЕБС-ийн 5-6 ангид цогц хөтөлбөр хэрэгжүүлж эхлэх юм. Түүнчлэн 2024-2025 оны хичээлийн жилд 3-4 дүгээр ангид, 2025-2026 онд улсын хэмжээнд Pearson English англи хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тус хөтөлбөрийг 2023 оны 1-6 дугаар сард төрийн өмчийн 38 сургууль дээр туршсан байна. Энэхүү хөтөлбөр нь багш, сурагчдад зориулсан бүрэн гарын авлага, сурах бичиг, сурагчийн гүйцэтгэсэн даалгавар, тестийг автоматаар засах үнэлгээний систем, хичээл заах платформтой аж. 

Энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Тус хөтөлбөрийг туршилтаар 38 сургуульд нэвтрүүлж байна. Ирэх жил 5-6 дугаар ангид мөн англи хэлний шилдэг платформыг нэвтрүүлнэ. Цаашид гуравдугаар ангиас англи хэл заадаг болно” гэлээ.