Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ

0
3530

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал болон нийтийн тээврээр үйлчлүүлэх зорчигчдын урсгал ихсэж байна. Иймд Нийслэлийн Нийтийн тээврийн газраас шинэ чиглэл болон зарим нэг чиглэлд өөрчлөлт оруулаад байна. Тодруулбал, есдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шинэ чиглэл:

Ч:3А “Зүүн салааны шинэ эцэс-Халдвартын эмнэлэг” чиглэл үйлчилгээнд нэмэлтээр явуулж эхэлнэ. Түүнчлэн

Ч:16 “Баруун салаа-Далангийн зам- 10р хороолол” чиглэлийг

Ч:16 “Баруун салаа Нумтын ам-Далангийн зам-10р хороолол” болгон шинэ эцсийн зогсоол руу сунгаж маршрутад өөрчлөлт оруулаад байна. Тухайн чиглэлийг мөн 09 дүгээр сарын 01-ний өдрөөс явуулж эхлэхээр төлөвлөөд байгаа юм.

Иймд иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчино уу.