Цахилгаан дамжуулах шугамыг өнөөдөр засч дуусгана

0
726

Зургаадугаар сарын 25-ны өдрийн 18 цаг 37 минутад Булган-Хархорин чиглэлийн 110 кВ-ын 24 тулгуур унасан.

Тус гэмтлээс үүдэж Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Булган, Төв, Дундговь, Өмнөговь аймгуудын 82 сум цахилгаан эрчим хүчээр хязгаарлагдсан.

Байгалийн давагдашгүй хүчин зүйл болох усархаг бороо орж, хүчтэй шуурсаны улмаас үүссэн гэмтлийг сэргээн засварлахаар Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн 150 хүн, 40 орчим техник хэрэгсэлтэйгээр 24 цагаар ажиллаж байна.

24 тулгуураас 19 тулгуурыг сэргээн босгож, ажлын явц 90 орчим хувьтай үргэлжилж байгаа тухай бид өчигдөр мэдээлсэн. 

Өнөөдөр буюу 2023 оны зургаадугаар сарын 29-ний өдөр аваарыг бүрэн устгаж, цахилгаан эрчим хүчинд холбохоор ажиллаж байна.

Эх сурвалж: Эрчим хүчний яам