“НЭГ ХҮҮХЭД-НЭГ КОМПЬЮТЕР” хөтөлбөр хэрэгжүүлнэ

Barimt.mn
2026/05/05

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэв. 

 Монгол Улсын Ерөнхий сайдын "Чөлөөлье" санаачилгын хүрээнд боловсролын салбарт хэрэгжүүлэх "Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье" цогц арга хэмжээний мэдээллийг УИХ-ын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан танилцууллаа. 

 “PISA 2022 олон улсын үнэлгээгээр монгол сурагчид математикийн мэдлэгээр 2-3 жилээр, унших чадвараар 5 жилийн хоцрогдолтой байгааг тогтоожээ. Мөн хот. хөдөөгийн сургуулиудын сургалтын чанарын ялгаа 1.5-1.8 жил байна. Энэ хоцрогдолыг арилгах нь боловсролын салбарт бодлогын шинэчлэл хийх гол үндэслэл юм.

Боловсролын салбарт бодлогын хүрээнд агуулгаас ур чадварт буюу асуудал шийдвэрлэх, багаар ажиллахад  суурилсан сургалтад шилжинэ. Мөн сургуулийн дэд бүтцийн хувьд гэрт ойрхон сайн сургууль буюу  алслагдсан дүүрэг, багуудад хурдан угсардаг орчин үеийн “контейнер сургууль”-ийн загварыг нэвтрүүлнэ гэдгийг сайд онцлов. 

Цахим шилжилтийн хүрээнд “Нэг хүүхэд-нэг компьютер” хөтөлбөрийг хэрэгжүүлж, багш, сурагчдад зориулсан хиймэл оюун ухаан (AI) туслах системийг сургалтад ашиглана. Дээд боловсролын чанарын хувьд гүйцэтгэлийн үзүүлэлтэд суурилсан сургуулийн ангилал эрэмбэ, чансааг тогтоож цөөн оюутантай их, дээд сургуулиудыг нэгтгэж, бүсчилсэн төрөлжилтийг бий болгоно. Санхүүжилт, үнэлгээны хүрээнд хувьсах зардлыг сургалтын үр дүн, гүйцэтгэлтэй уялдуулан олгоно зэрэг мэдээллийг мөн өглөө.

 Бүлгийн гишүүд танилцуулгатай холбогдуулж, боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэхдээ хот, хөдөөгийн онцлогт тулгуурлаж бүтцийн өөрчлөлт хийх, үдийн цайны чанар хүртээмжийг сайжруулах, багш ажилтны хүний нөөцийн бодлого, цалин урамшуулал, нийгмийн баталгааг сайжруулах санал хэллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 1… 2026/05/05
Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 2026/05/05
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороонд 1.2 км зам барина 2026/05/05
“НЭГ ХҮҮХЭД-НЭГ КОМПЬЮТЕР” хөтөлбөр хэрэгжүүлнэ 2026/05/05
Энэ 7 хоногт УИХ, намын бүлгээр хэлэлцэх асуудлыг танилцуулж байна 2026/05/04
Ч.НОМИН: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь нийгмийн хамтын хар… 2026/05/01
Ногоон нуур орчимд 69 нэгж газар чөлөөлжээ 2026/04/29
Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ 2026/04/29
Торгууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллоо 2026/04/28
“Улаанбаатар марафон-2026” гүйлтийн бүртгэл хаахад 4 хоног үлдлээ 2026/04/28
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзл… 14 цагийн өмнө
С.Амарсайхан: Яаралтай тусламжийн дуудлагыг 112 дугаарт шилжүүлэх ажлы… 15 цагийн өмнө
21 аймаг, нийслэлийн салбарын албан хаагчдын төлөөлөлтэй уулзлаа 16 цагийн өмнө
Автомашины татварыг үндэслэлгүй нэмсэн шийдвэрээ цуцлахыг шаардаж байн… 2026/04/20
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал х… 2026/04/19
Зайсан, Нүхтийн аманд 680 гаруй иргэнд газар эзэмших гэрчилгээ олгожээ 2026/04/18
Энэ сарын 20-ноос албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана 2026/04/18
146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө 2026/04/17
Эрүүл мэндийн салбарынхан нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ тооцуулна 2026/04/17
Орос, тува, казахаар нэрлэсэн 319 газар усны нэрийг өөрчилнө 2026/04/16