Торгууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллоо

Barimt.mn
2026/04/28

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас бүх салбарын үйл ажиллагаа, мэдээлэл, шийдвэрийг иргэдэд нээлттэй, ил тод болгох, төрийн үйлчилгээг шуурхай, хялбар хүртээмжтэй хүргэх цахим бодлогыг хэрэгжүүлж байна. Энэ бодлогын хүрээнд Ерөнхий сайд Н.Учралын “Чөлөөлье” санаачилгыг хэрэгжүүлж, торгуулийн төлбөр төлөх үйлчилгээг шимтгэлээс чөлөөлөх арга хэмжээ авлаа. Тодруулбал, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Сангийн яам, Улсын ерөнхий прокурорын газартай хамтран торгууль төлөх үйлчилгээг төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системд нээлттэй API хэлбэрээр байршууллаа.

          Үүний үр дүнд, иргэд  өөрийн өдөр тутам ашигладаг банк, финтекийн аппликейшн болон бусад цахим сувгаар торгуулийн төлбөрийг хурдан, хялбар төлөх боломж нээгдэж байна. Мөн аж ахуйн нэгж, байгууллагууд энэхүү үйлчилгээг өөрсдийн системдээ саадгүй нэвтрүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, торгуулийн төлбөр төлөх үйлчилгээ нээлттэй болж, хувийн хэвшлүүд системийн интеграцийг үр ашигтай хийх нөхцөлийг хууль эх зүй, технологийн хүрээнд бий болголоо.

#ЧӨЛӨӨЛЬЕ: ТОРГУУЛИЙН ТӨЛБӨРИЙГ ШИМТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛЛӨӨ

          Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу манай улсад жилд дунджаар 4 сая орчим зөрчлийг хянан шийдвэрлэдэг байна. УИХ-аас өнгөрсөн оны 07 дугаар сарын 09-нд Зөрчлийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс улсын хэмжээнд бүртгэгдсэн зөрчлийн талаарх мэдээллийг нэг эх сурвалжид төвлөрүүлж эхэлсэн.

Энэхүү шинэчлэлийн хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Сангийн яам, Улсын ерөнхий прокурорын газар, И-Монгол академи УТҮГ хамтран Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д зөрчлийн торгуулийн мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд цахимаар хүргэх, торгууль төлөх үйлчилгээг нэвтрүүлсэн билээ.

Гэхдээ торгуулийн төлбөр төлөх систем тодорхой хүрээнд хязгаарлагдмал, Smartcar.mn, Torguuli.mn зэрэг аппликейшн ажиллахгүй болсноор иргэд хуулиар хөнгөлөлт эдлэх хугацаанд торгуулиа төлж чадахгүйд хүрсэн тохиолдол цөөнгүй.

Тэгвэл өнөөдрөөс уг асуудлыг бүрэн шийдвэрлэж байна. Тодруулбал, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас Сангийн яам, Улсын ерөнхий прокурорын газартай хамтран торгууль төлөх үйлчилгээг төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системд нээлттэй API хэлбэрээр байршууллаа. Ингэснээр иргэд  өөрийн өдөр тутам ашигладаг банк, финтекийн аппликейшн болон бусад цахим сувгаар торгуулийн төлбөрийг хурдан, хялбар төлөх боломж нээгдэж байна. Мөн аж ахуйн нэгж, байгууллагууд энэхүү үйлчилгээг өөрсдийн системдээ саадгүй нэвтрүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “Чөлөөлье” арга хэмжээний хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас  төрийн байгууллагуудын API сервисийг иргэд, бизнесийн өдөр тутам хэрэглэдэг платформуудад нээлттэй болгосноор төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ түвшинд гаргаж, төрийн үйлчилгээг олон сувгаар хүргэхэд онцгой ач холбогдолтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Энэ жил 1.1 сая тонн ургацаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана 2026/10/12
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалты… 2026/10/12
С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зэ… 2026/10/08
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 2026/10/08
Улсын нөөцийн газрын тосны бүтээгдэхүүний 60 мянган м.куб багтаамжтай … 2026/10/08
Хэнтий аймгийн Биндэрт ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажил үргэлжилж байн… 2026/10/08
Нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн асуудлаар иргэдийн гаргасан өргөдлийг х… 2026/10/07
Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновч… 2026/10/07
2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хув… 2026/10/06
ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн … 2026/10/06
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай… 2026/10/06
Монголбанк, SEACEN-ий хамтарсан өгөгдлийн аналитикийн Олон улсын сурга… 2026/10/05
Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн сай… 2026/09/28
“Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 2026/09/26
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх, 2026 о… 2026/09/26
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад айлчилна 2026/09/25
УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү … 2026/09/25
Өнөөдрийн чуулганаар юу хэлэлцэх вэ? 2026/09/25
Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ 2026/09/25