Орос, тува, казахаар нэрлэсэн 319 газар усны нэрийг өөрчилнө

Barimt.mn
2026/04/15

Байгаль, орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр танилцуулав. Уг тогтоолд, Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрийн 319 нэрийг монгол оноосон нэрээр нэрлэж, 47 газах зүйн нэрийг шинээр нэмэх, Сүхбаатар аймгийн 13 сумын хэрэглэж байгаа нэр болон УИХ-аар батлуулаагүй 940, байрлал зөрүүтэй 17, үг үсгийн зөрүүтэй 45 газар зүйн нэрийг нэмж батлахаар төсөлд тусгасан байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг хуучнаар Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар буюу одоогийн Монополийн эсрэг газар байна. Энэ ингэж явах ёстой юм уу. Сонгууль болохоор АН, МАН гээд казах хэлээр бүх сурталчилгаагаа бичээд тавьчихсан. Тухайн үед тус аймгийн сонгуулийн штаб, ажлын хэсэгт албан бичиг хүргүүлж, хариуцлагын арга хэмжээ авч байсан. Монгол хэлний хяналтад хэн хяналт тавих ёстой юм бэ. Хоёрдугаарт, газар усны нэр өөрчилсөнтэй холбоотойгоор намайг тус газрын даргаар ажиллаж байхад баахан гомдол ирж, Баян-Өлгийчүүдэд баахан загнуулж байсан. Яагаад ингээд газар усны нэрийг дураараа өөрчлөөд байдаг юм бэ. Гуравдугаарт, Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн ерөнхий газрынхнаас асууя. Саяхан Х.Нямбаатар дарга руу баахан дайрсан байсан. Нисэх, Яармагийн чиглэлийн УИХ-ын тогтоолыг уулын нэрээр нэрлэснээс улбаатайгаар 2011 онд танай байгууллагын удирдлагаар ажиллаж байсан хүн салбарын сайдтай нийлээд координатыг нь өөрчилсөн байсан. Энэ дээр мэргэжлийн агентлаг ямар байр суурьтай байдаг юм бол?

Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн ерөнхий газрын дарга А.Энхманлай:

 -Монгол Улсын Үндсэн хуулийн 8.1 зүйлд "Монгол хэл бол төрийн албан ёсны хэл" гэж заасан байдаг. Тэр дагуу Монгол хэлний  тухай хууль дээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа албан хэргийг монгол хэлээр хөтлөн явуулна. Гудамж зам талбайн хаягийг монгол хэлээр хөтөлнө гэсэн хуультай. Энэ хуулийн хэрэгжилтийг хангахаар 2003 оны 42 дугаар тогтоолоор Монгол Улсын хэмжээний газар зүйн нэрийг баталсан. Энэ тогтоолыг дөрвөн жил тутам шинэчлэх үүргийг өгсөн ч 2017 онд л нэг удаа Хэнтий хан уулыг Бурхан Халдун уул болгож шинэчлэснээс өөрөөр өөрчлөгдөөгүй. Тэр цагаас хойш Ерөнхийлөгчийн зарлиг гарч, газар усны нэрийг өөр хэлээр нэрлэж байгаа асуудлыг цэгцэлж, орон нутгийн Засаг дарга нарт УИХ-ын тогтоолыг мөрдүүлэх үүргийг өгсөн байдаг. Тийм учраас цаашид хяналт тавьж, монгол хэлээр газар усаа нэрлэхийг уриалсан. Үүнтэй холбогдуулан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, газар усны нэрийг албан ёсны баримт бичиг дээр өөр хэлээр нэрлэхийг хориглож, хариуцлагыг талаар тусгасан.

Ингээд 2017 оноос хойш зарим  нэр бүхий иргэдээс газар усны нэрийг өөр хэлээр хэрэглэж, зарим аймгуудад өөр хэлээр газар усны нэрийг баталсан асуудал гарсан.

Үүнтэй холбогдуулан есөн байгууллагаас төлөөлөл гарч, зургаан аймагт хяналт шалгалтыг хийсэн. Ингэхэд, Сүхбаатар, Дорноговь, Орхон, Булган, Дундговь, Дархан, Говьсүмбэр аймагт 1500 орчим нэр монгол хэлнээс өөр нэр дээр 2003 онд батлагдсан байж болзошгүй гэдэг урьдчилсан судалгаа гарсан. Ажлын хэсэг байгуулж, Баян-Өлгий аймагт ажиллаж, өнөөдрийн тогтоолыг оруулж ирж байгаа 319 нэрийг орос, тува, казах хэлээр нэрлэж, баталсан байна. Тийм учраас УИХ-ын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа юм.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Автомашины татварыг үндэслэлгүй нэмсэн шийдвэрээ цуцлахыг шаардаж байн… Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал х… 2026/04/19
Зайсан, Нүхтийн аманд 680 гаруй иргэнд газар эзэмших гэрчилгээ олгожээ 2026/04/18
Энэ сарын 20-ноос албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана 2026/04/18
146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө 2026/04/16
Эрүүл мэндийн салбарынхан нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ тооцуулна 2026/04/16
Орос, тува, казахаар нэрлэсэн 319 газар усны нэрийг өөрчилнө 2026/04/15
Үе тэнгийн дээрэлхэлтийн шалтгаан нь томчууд... 2026/03/16
УИХ-ын даргыг ажлаасаа татгалзах хүртэл АН-ын гишүүд хуралд суухгүй гэ… 2026/03/16
Боловсролын сайд П.Наранбаяр чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ 2026/03/16
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өргөдлөө өглөө 2026/03/16
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй 2026/03/16
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганы… 2026/03/16
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ 2026/03/15
Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн б… 2026/02/27
Гангийн цогцолбор байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авахыг даал… 2026/02/13
УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдэгдэл гаргажээ 2026/02/11
Ерөнхий сайд Г.Занданшатар ДАВОС-ын эдийн засгийн чуулганд оролцоно 2026/01/19
Банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ 2026/01/19
Таван байршилд олон түвшний уулзвар барихаар төлөвлөжээ 2026/01/19