Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. Ямар шалтгаанаар, ямар үндэслэлээр ажлаа өгөх бодсон талаар дэлгэрэнгүй тайлбарыг удахгүй олон нийтэд өгнө гэдгээ ч мэдэгдэв.
Сүүлийн үед хамгийн их шүүмжлэл, хэл ам дагуулсан салбар бол эрчим хүчний салбар байсан. Цахилгааны хязгаарлалт, доголдол, ДЦС-уудад гарсан осол аваар, тоног төхөөрөмжийн шинэчлэл огт хийгдээгүй өдий хүрсэн, ирэх өвөл ч нийслэлчүүд лаатай өвөлжих эрсдэл бий гэх мэтчилэн олныг дурдаж болно.
Ямартаа ч салбарын сайд нь ажлаа өгчихлөө. Одоо улс орны чухал салбараа мэргэжлийн хүнээр нь удирдуулаасай. Эс тэгвээс юу болдгийг засгийн тэргүүн ч, иргэд ч хангалттай харж, тэгээгүйн горыг хангалттай амссан билээ.