БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзлаа

Barimt.mn
2026/04/25

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт 2026 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзан, хоёр улсын банк, санхүүгийн салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын боломжийн талаар санал солилцов.

Уулзалтын үеэр талууд худалдаа, хөрөнгө оруулалт, төлбөр тооцооны урсгал өсөн нэмэгдэж буй нөхцөлд санхүүгийн дэд бүтэц, банк хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, төлбөр тооцоог илүү үр ашигтай, зардал багатай болгох чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцлаа.

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт хоёр улсын эдийн засгийн харилцаа өргөжин тэлж буйтай уялдуулан банк, санхүүгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах шаардлагатайг онцолж, БНСУ-ын банк, санхүүгийн байгууллагуудын Монгол Улсад үйл ажиллагаа эрхлэх, хөрөнгө оруулалт хийх сонирхлыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв. Мөн энэ хүрээнд төлбөрийн систем, санхүүгийн үйлчилгээний хүртээмж, үр ашгийг нэмэгдүүлэх нь хоёр талын хамтын ажиллагааны чухал чиглэл болохыг тэмдэглэлээ.

Тэрбээр цаашид банк, санхүүгийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, төлбөр тооцоог хөнгөвчлөх, зардлыг бууруулах зайлшгүй шаардлагатай байгааг онцлоод, БНСУ-ын банкнууд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж, хөрөнгө оруулалт хийхийг дэмжихээ мэдэгдэв.

Элчин сайд Чой Жин Вон БНСУ-ын зүгээс Монгол Улстай эдийн засаг, санхүүгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхол өндөр байгаа бөгөөд Солонгосын банк, санхүүгийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх боломжийн талаар байр сууриа илэрхийллээ.

Тус улс нь 2021 оноос Монгол Улсын “Стратегийн түнш” зургаа дахь орон болсон бөгөөд хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа шинэ шатанд хөгжиж байна. Хоёр улсын худалдааны эргэлт 2025 оны байдлаар 467.2 сая ам.долларт хүрсэн бөгөөд БНСУ нь дэд бүтэц, уул уурхай, барилга, банк санхүү зэрэг салбарт чухал түнш, хөрөнгө оруулагч орон хэвээр байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Энэ жил 1.1 сая тонн ургацаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана 2026/10/12
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалты… 2026/10/12
С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зэ… 2026/10/08
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 2026/10/08
Улсын нөөцийн газрын тосны бүтээгдэхүүний 60 мянган м.куб багтаамжтай … 2026/10/08
Хэнтий аймгийн Биндэрт ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажил үргэлжилж байн… 2026/10/08
Нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн асуудлаар иргэдийн гаргасан өргөдлийг х… 2026/10/07
Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновч… 2026/10/07
2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хув… 2026/10/06
ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн … 2026/10/06
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай… 2026/10/06
Монголбанк, SEACEN-ий хамтарсан өгөгдлийн аналитикийн Олон улсын сурга… 2026/10/05
Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн сай… 2026/09/28
“Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 2026/09/26
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх, 2026 о… 2026/09/26
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад айлчилна 2026/09/25
УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү … 2026/09/25
Өнөөдрийн чуулганаар юу хэлэлцэх вэ? 2026/09/25
Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ 2026/09/25