Зайсан, Нүхтийн аманд 680 гаруй иргэнд газар эзэмших гэрчилгээ олгожээ

Barimt.mn
2026/04/18

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Богдхан уулын дархан цаазат газрын Зайсан, Нүхтийн аманд оршин суугч иргэдийн газар эзэмших эрхийн асуудлаар иргэдийн төлөөлөлтэй 2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр уулзлаа.

Тус бүсэд 1954 оноос хойш амьдарч ирсэн 680 гаруй иргэнд 2016-2022 оны хооронд газар эзэмших гэрчилгээ олгосон боловч үлдсэн 125 иргэний эрхийг өнөөдрийг хүртэл шийдвэрлэхгүй байсаар ирсэн нь хүний эрхийн зөрчил үүсгэж байгааг салбарын сайд онцлов.

Эдгээр иргэд нь гурван үеэрээ тухайн нутагт амьдарч буй уугуул иргэд бөгөөд цахилгаангүй, албан ёсны хаяг, бүртгэлгүйн улмаас боловсрол, эрүүл мэнд зэрэг төрийн суурь үйлчилгээг бүрэн хүртэж чадахгүй эрсдэлт нөхцөл байдалд өнөөг хүртэл амьдарч байгаа юм байна.

Иргэдийн зүгээс холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн удаа дараа хүсэлт гаргасан ч асуудал эцэслэн шийдэгдээгүй хэвээр байгаа нь хүний эрхийн ноцтой зөрчил гэдгийг тодотголоо.

Сайд Ц.Сандаг-Очир “Хүний эрхээс давсан хууль журам байх ёсгүй. Хууль тогтоомжийн давхардал, хийдлийг арилгаснаар байгаль орчны хамгаалалтын тогтолцоо бэхжинэ” хэмээн онцолсон юм.Түүнчлэн уг газар нь 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан тул асуудлыг нарийвчлан судалж, иргэдийн газар эзэмших эрхийг хуульд нийцүүлэн шийдвэрлэх чиглэлийг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны дарга Э.Цогбадрал, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэг нарт нэг сарын хугацаатай үүрэг болголоо.

Уулзалтад Зайсан, Нүхтийн аманд оршин суудаг 90-27 насны 80 гаруй иргэн оролцож, тулгамдсан асуудлаа танилцуулан, олон жил шийдвэрлэгдээгүй асуудалд анхаарч эхэлсэнд талархал илэрхийллээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Энэ жил 1.1 сая тонн ургацаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана 2026/10/12
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо 2026/10/12
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалты… 2026/10/12
С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зэ… 2026/10/08
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 2026/10/08
Улсын нөөцийн газрын тосны бүтээгдэхүүний 60 мянган м.куб багтаамжтай … 2026/10/08
Хэнтий аймгийн Биндэрт ойн хөнөөлт шавьжтай тэмцэх ажил үргэлжилж байн… 2026/10/08
Нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн асуудлаар иргэдийн гаргасан өргөдлийг х… 2026/10/07
Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, эх үүсвэрүүдийн оновч… 2026/10/07
2027 оны төсвийн төсөлд тэтгэвэр, тэтгэмжийг инфляцтай уялдуулж 10 хув… 2026/10/06
ТБХ:Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн … 2026/10/06
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай… 2026/10/06
Монголбанк, SEACEN-ий хамтарсан өгөгдлийн аналитикийн Олон улсын сурга… 2026/10/05
Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн сай… 2026/09/28
“Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 2026/09/26
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх, 2026 о… 2026/09/26
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад айлчилна 2026/09/25
УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү … 2026/09/25
Өнөөдрийн чуулганаар юу хэлэлцэх вэ? 2026/09/25
Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ 2026/09/25