Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн барина

Barimt.mn
2026/02/27

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас өнөөдөр /2026.02.27/ мэдээлэл хийлээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг санаачлан, УИХ-д өргөн барихаар болжээ.  

УИХ-ын гишүүд сүүлийн үед хулгай, авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, ёс зүйн ноцтой зөрчил гаргадаг ч УИХ-ын гишүүний дархан эрхийн цаана нуугдаж, хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байх үндсэн хуулийн зарчмыг алдагдуулж буй. Үүнд олон нийт хатуу шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд тэр тусмаа сүүлийн өдрүүдэд өрнөөд буй үйл явдлууд үүнд ташуур өгсөн билээ. 

Уг нь Монгол Улсын Үндсэн хуульд УИХ-ын гишүүн өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол эгүүлэн татах тухай заасан байдаг. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл энэхүү заалт хэрэгжих эрх зүйн орчин биеллээ олоогүй. Тиймээс энэхүү заалт хэрэгжих хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн барьж байна. 

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөлд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах дараах үндэслэлүүдийг тусгажээ. Үүнд,

Нэгдүгээрт, Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнд хуулийн хариуцлага хүлээлгэх боломжийг бүрдүүлнэ.

Хоёрдугаарт, Өргөсөн тангаргаасаа няцаж, ноцтой зөрчил гаргасан УИХ-ын гишүүнийг ёс зүйн дэд хороо болон нэгдсэн чуулганаар заавал хэлэлцэж, Үндсэн хуулийн ЦЭЦ-ийн шийдвэрээр эгүүлэн татдаг болно.

Гуравдугаарт, Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол гишүүнийг эгүүлэн татна.

Дөрөвдүгээрт, Парламентад суудалтай улс төрийн намын хариуцлагыг өндөржүүлж, жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүн, түүнийг ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татах үндэслэлийг тусгалаа.

Дээрх хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчмыг хэрэгжүүлэх, сахилга хариуцлага, ёс зүйг сахиулах, шударга ёсыг тогтоох зорилготой бөгөөд Засгийн газраас санал авч, нэн яаралтай горимоор УИХ-Д өргөн барих аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 1… 2026/05/05
Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 2026/05/05
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороонд 1.2 км зам барина 2026/05/05
“НЭГ ХҮҮХЭД-НЭГ КОМПЬЮТЕР” хөтөлбөр хэрэгжүүлнэ 2026/05/05
Энэ 7 хоногт УИХ, намын бүлгээр хэлэлцэх асуудлыг танилцуулж байна 2026/05/04
Ч.НОМИН: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь нийгмийн хамтын хар… 2026/05/01
Ногоон нуур орчимд 69 нэгж газар чөлөөлжээ Өчигдөр
Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Торгууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллоо Өчигдөр
“Улаанбаатар марафон-2026” гүйлтийн бүртгэл хаахад 4 хоног үлдлээ 2026/04/28
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзл… 2026/04/25
С.Амарсайхан: Яаралтай тусламжийн дуудлагыг 112 дугаарт шилжүүлэх ажлы… 2026/04/25
21 аймаг, нийслэлийн салбарын албан хаагчдын төлөөлөлтэй уулзлаа 2026/04/25
Автомашины татварыг үндэслэлгүй нэмсэн шийдвэрээ цуцлахыг шаардаж байн… 2026/04/20
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал х… 2026/04/19
Зайсан, Нүхтийн аманд 680 гаруй иргэнд газар эзэмших гэрчилгээ олгожээ 2026/04/18
Энэ сарын 20-ноос албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана 2026/04/18
146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө 2026/04/17
Эрүүл мэндийн салбарынхан нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ тооцуулна 2026/04/17
Орос, тува, казахаар нэрлэсэн 319 газар усны нэрийг өөрчилнө 2026/04/16