Боловсролын сайд П.Наранбаяр хувийн шалтгаанаар сайдаас огцрох өргөдлөө өгчээ. Дарамт шахалт ирээгүй зөвхөн хувийн шалтгаанаар ажлаа өгч байгаа. Төрийн ажил залгамж холбоотой явах ёстой гэв.
Засгийн газрын хоёр сайд ийнхүү огцрох нь. Өөрийн хүсэлт болон хувийн шалтгаанаар гэх. Боловсролын салбарын тухайд мөн л хамгийн их шүүмжлэл хүлээсэн. Үүнд, сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа ЕБС-ийн сурагчдын үе тэнгийн дээрэлхэлт буюу цахим орчинд хүүхдүүд нэгнээ зодож, гэмтээж, хэл амаар доромжилж, бичлэг хийж цацаг байгаа асуудал нөлөөлсөн юм.