“Ухаахудагийн улс төр” ба урьдын сайд, уул уурхай, эрчим хүчний компаниуд

Barimt.mn
2025/02/18

“Тавантолгойн ордын коксжих нүүрсний нийт нөөцийн 40 орчим хувийг агуулсан” гэх Ухаахудагийн лицензийг салгаж авсан асуудал өнөөдөр Монголын улс төрийн цөм сэдэв болоод байна. Уг лицензийг 17 жилийн өмнө олгосон. Лиценз бизнесмэнүүдийн нэр дээр байдаг. Гэвч олдог хэдээ хуваахад “улс төрийн оролцоо” асар өндөр байдаг бололтой юм. Тэр нь өдрөөс өдөрт ил болоод байна. Хамгийн гол нь Ухаахудагийг УИХ, Засгийн газрын ямар нэг шийдвэргүйгээр салгаж авсан. Зөвхөн Засгийн газрын тэмдэглэлд үндэслээд тухайн үеийн Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү, “Энержи ресурс” компанийнхантай гэрээ хийгээд өгчихсөн.

Одоо энэ гэрээг тэр хэвээр нь үлдээх улс төрийн акц тасралтгүй явагдаж байна. Энэ хүрээнд нэр бүхий улстөрчид, бизнесийн байгууллагууд “хамтран ажиллаж” байгаа нь ч нуугаад байх шаардлагагүй болсон. 

Үүнтэй зэрэгцээд “Ухаахудагийн улс төр”-ийн ард хэн ямар оролцоотой байгаа нь ч ил болж эхлээд байна.

Зарим улстөрчийн ХОМ-тээ хэлээгүй оффшор компаниуд ч ил болжээ. Тодруулбал “Ухаахудагийн улс төр”-ийг ухахад урьдын сайд, уул уурхай, эрчим хүчний тоног төхөөрөмжийн компаниуд ч гарч иржээ. Мөн тэдгээр улстөрч, компаниудаар дамжуулан олон тооны эрчим хүчний тендерүүдийг “хамсан” байж болзошгүй байна.

Тухайлбал, нэгийг нь л дурдахад тухайн улстөрчийн хамаарал бүхий этгээд гэх Г.Цацралын аав Д.Галбадрахын 2007 оны наймдугаар сарын 22-нд үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн “Кристал титер” ХХК-ийн 40 хувийг 2013 оны долдугаар сарын 18-наас урьд нь УИХ-ын гишүүн, ЗТАЖ-ын сайд, Дэд бүтцийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Цэнгэл, 60 хувийг нь Д.Энхтуяа эзэмшдэг болжээ. Харин тус компанид Д.Галбадрах өнөөдөр ямар нэг хувь эзэмшилгүй, өөрөөр хэлбэл, хамааралгүй болсон байна. Гэхдээ түүний 2007 оны тавдугаар сарын 15-нд үүсгэн байгуулсан ч одоо ямар нэг хувь эзэмшдэггүй “Женри” ХХК, 2006 оны долдугаар сарын 24-нд үүсгэн байгуулсан ч өнөөдөр ямар нэг хувьцаагүй “Өгөөмөр баян хайрхан” ХХК, 2007 оны долдугаар сарын 9-нд үүсгэн байгуулж, одоо 30 хувийг нь эзэмшдэг “Ивээлт өв” ХХК, 2008 оны хоёрдугаар сарын 1-нд үүсгэн байгуулсан, одоо 50 хувийг нь эзэмшдэг “Жи эм ар” ХХК-ийн нэрс яригдаж байна.

Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 17. ДАВАА ГАРАГ. № 31 (7527)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Гангийн цогцолбор байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авахыг даал… 2026/02/13
УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдэгдэл гаргажээ 2026/02/11
Ерөнхий сайд Г.Занданшатар ДАВОС-ын эдийн засгийн чуулганд оролцоно Өчигдөр
Банкуудын заавал байлгах нөөцийн хэмжээг нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ Өчигдөр
Таван байршилд олон түвшний уулзвар барихаар төлөвлөжээ Өчигдөр
"Урт цагаан"-ыг архитектурын орчин үеийн шийдлийг үндэсний хэв маягтай… Өчигдөр
Хотын агаарын бохирдол хэмждэг харуулуудын мэдээгээр 2025/12/24
Явган замын цагдаатай болчих юм уу? П.Батчимэг гишүүн ээ 2025/12/09
Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто … 2025/12/08
Nature Summit 2025: Монгол Улс COP17-ын санхүүжилт, хамтын ажиллагааны… 2025/12/08
"Ногоон бүс"-ийн төлөвлөлтийн эскиз зургийг баталлаа 2025/12/05
Биржийн нүүрсний экспортын хэмжээг шинэчиллээ 2025/12/04
Гадаад валютын нөөц 6,0 тэрбум ам.долларт хүрчээ 2025/12/03
​COP30 Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 30.3% бууруулах бодлогоо тан… 4 цагийн өмнө
“Google Pay” төлбөрийн системийг Монголд албан ёсоор нэвтрүүллээ Өчигдөр
“Уул уурхайн бус экспорт ба нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилт” сэдэвт… 2025/11/17
МИАТ ТӨХК, Etihad Airways компаниуд хамтын ажиллагаагаа эхлүүллээ 2025/11/17
Дүүжин замын тээврийн төсөлд НОБГ хамтран ажиллаж байна 2025/11/14
Туулын хурдны замын далангийн хөрс хуулалтыг хийж байна 2025/11/13
268.8 мянган тонн нүүрс арилжаалжээ 2025/11/12