Энэтхэг Улсад мэргэжилтнүүдээ сургана

Barimt.mn
2024/08/22

УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2024.08.19/ Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Годсурвэтай уулзлаа.

Монгол Улсын Засгийн газрын бодлогод Гэр бүлд суурилсан нийгмийн үйлчилгээний тогтолцоог бий болгоход чиглэж, 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгаад байна.

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газраас тус улсын “Жайпур фүүт” хүмүүнлэгийн байгууллагаар дамжуулан Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй 600 иргэнд буцалтгүй тусламжаар гар, хөлийн протез хийх ажлыг зохион байгуулж байна.

Сайд Л.Энх-Амгалан цаашид дээрх протез болон бусад тоног төхөөрөмжийг ажиллуулах инженер техникийн ажилчид, хүний нөөцийг чадавхжуулахад хамтран ажиллах санал тавилаа. Тус яамнаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвүүдийг байгуулан ашиглалтад оруулан ажиллаж байна.

Төвийг ажиллуулахад хүний нөөцийг чадавхжуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргаа сувилгаа, сэргээн засалт, эмчилгээний чиглэлээр БНЭУ-д мэргэжилтэн бэлтгэхэд дэмжлэг үзүүлэхийг судлан үзэхийг мөн уулзалтын үеэр хүслээ.

Элчин сайдын зүгээс 1-3 сарын богино хугацааны сургалтаар мэргэжилтнүүдийг Энэтхэг улсад сургах, дадлагажуулах боломжтой гэж байр сууриа илэрхийлсэн.

Хоёр тал ойрын хугацаанд бодитой ажил хэрэг болгохоор тохиролцлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 1… 2026/05/05
Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 2026/05/05
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороонд 1.2 км зам барина 2026/05/05
“НЭГ ХҮҮХЭД-НЭГ КОМПЬЮТЕР” хөтөлбөр хэрэгжүүлнэ 2026/05/05
Энэ 7 хоногт УИХ, намын бүлгээр хэлэлцэх асуудлыг танилцуулж байна 2026/05/04
Ч.НОМИН: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь нийгмийн хамтын хар… 2026/05/01
Ногоон нуур орчимд 69 нэгж газар чөлөөлжээ Өчигдөр
Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Торгууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллоо Өчигдөр
“Улаанбаатар марафон-2026” гүйлтийн бүртгэл хаахад 4 хоног үлдлээ 2026/04/28
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзл… 2026/04/25
С.Амарсайхан: Яаралтай тусламжийн дуудлагыг 112 дугаарт шилжүүлэх ажлы… 2026/04/25
21 аймаг, нийслэлийн салбарын албан хаагчдын төлөөлөлтэй уулзлаа 2026/04/25
Автомашины татварыг үндэслэлгүй нэмсэн шийдвэрээ цуцлахыг шаардаж байн… 2026/04/20
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал х… 2026/04/19
Зайсан, Нүхтийн аманд 680 гаруй иргэнд газар эзэмших гэрчилгээ олгожээ 2026/04/18
Энэ сарын 20-ноос албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана 2026/04/18
146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө 2026/04/17
Эрүүл мэндийн салбарынхан нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ тооцуулна 2026/04/17
Орос, тува, казахаар нэрлэсэн 319 газар усны нэрийг өөрчилнө 2026/04/16