Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ

Barimt.mn
Өчигдөр

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа өнөөдөр (2024.05.28) Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

2009 онд Монгол Улсын Их Хурлаас Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн хамгааллын тухай хуулийг НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын үзэл баримтлалд нийцүүлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болгон шинэчлэн баталсан билээ.

Энэ хууль батлагдсанаар хөгжлийн бэрхшээлтэй хүнийг аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхалд өртөхөөс хамгаалах, хориглох, нийгмийн харилцаанд бусдын адил тэгш эрхтэйгээр оролцох боломжийг бүрдүүлэх, хөгжлийн бэрхшээлийн талаарх олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх, салбар дундын бодлого зохицуулалтыг сайжруулах зэрэг чиглэлээр зарим ахиц дэвшил гарсан.

Гэвч дөрвөн жилийн дараа тус хуулийн хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэхэд хуулийн зарим зохицуулалт зорилгодоо хүрч чадаагүй, хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангаагүйгээс төсөв хөрөнгө дутагдалтай, хүний нөөц, чадавх сул байна. Түүнчлэн хуулийн давхардал, хийдэгдэл, хууль хоорондын зөрчил их байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тодруулбал, хуулийн нийт зохицуулалтын 24,4 хувь нь давхардсан, 35,5 хувь нь тодорхой хэмжээгээр бусад хуультай зөрчилдсөн шинжтэй байна гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа танилцуулав.

Тэрбээр, эдгээр давхардал, хийдэгдэл, зөрчлийг арилгах, НҮБ-ын Конвенц болон НҮБ-ын Хүний эрхийн хорооноос ирүүлсэн зөвлөмжид нийцүүлэхэд хуулийн 50-иас дээш хувьд нэмэлт, өөрчлөлт орохоор байсан учир Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан бөгөөд шинээр дөрвөн зүйл нэмсэн гэв.

Үүнд:

- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, бүх шатны боловсрол эзэмших, нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн зэрэг үйлчилгээнд хамрагдахад тулгамдаж байсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор зарим шинэ төрлийн зохицуулалтыг нэмсэн.

- Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй хүнд үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад хүний нөөцийн хомсдол бий болсон бөгөөд мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэхээс гадна одоо энэ салбарт ажиллаж байгаа мэргэшсэн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах асуудлыг нийгмийн баталгааны дэмжлэгтэй уялдуулах зайлшгүй хэрэгцээ бий болсон байна. Иймд уг асуудлыг хуулийн төсөлд шинээр оруулсан.

- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг хэрэгцээ шаардлагад нь нийцүүлэн үзүүлэх, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг дэмжих, хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг тодорхойлох шинэ арга зүйг нэвтрүүлэх зэрэг асуудлыг тусгасан.

- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг чадавхжуулах, магадлан итгэмжлэх замаар мэргэшсэн чиглэлээр төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллахыг дэмжих зэрэг шинэлэг зохицуулалтыг тусгасан аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Эдийн засгийн эрх чөлөөний бодлогын бодит гараа болгож, Чөлөөлөлтийн 1… 2026/05/05
Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ 2026/05/05
Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороонд 1.2 км зам барина 2026/05/05
“НЭГ ХҮҮХЭД-НЭГ КОМПЬЮТЕР” хөтөлбөр хэрэгжүүлнэ 2026/05/05
Энэ 7 хоногт УИХ, намын бүлгээр хэлэлцэх асуудлыг танилцуулж байна 2026/05/04
Ч.НОМИН: Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах нь нийгмийн хамтын хар… 2026/05/01
Ногоон нуур орчимд 69 нэгж газар чөлөөлжээ Өчигдөр
Засгийн газрын хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэнэ Өчигдөр
Торгууль төлөх үйлчилгээ нээлттэй, шимтгэлгүй боллоо Өчигдөр
“Улаанбаатар марафон-2026” гүйлтийн бүртгэл хаахад 4 хоног үлдлээ 2026/04/28
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзл… 2026/04/25
С.Амарсайхан: Яаралтай тусламжийн дуудлагыг 112 дугаарт шилжүүлэх ажлы… 2026/04/25
21 аймаг, нийслэлийн салбарын албан хаагчдын төлөөлөлтэй уулзлаа 2026/04/25
Автомашины татварыг үндэслэлгүй нэмсэн шийдвэрээ цуцлахыг шаардаж байн… 2026/04/20
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал х… 2026/04/19
Зайсан, Нүхтийн аманд 680 гаруй иргэнд газар эзэмших гэрчилгээ олгожээ 2026/04/18
Энэ сарын 20-ноос албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана 2026/04/18
146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө 2026/04/17
Эрүүл мэндийн салбарынхан нэмэгдсэн цалингаасаа нэмэгдлээ тооцуулна 2026/04/17
Орос, тува, казахаар нэрлэсэн 319 газар усны нэрийг өөрчилнө 2026/04/16